COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Мэргэн: С.Зоригийн хэргийг нууцаас гаргах ёстой

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгч болох Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Б.Мэргэн, Ц.Туяа, Э.Хашчулуун нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн "Бид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдсон есөн шүүгчдэгчдийн өмгөөлөгчдийн төлөөлөл байна. Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хуульд заасны дагуу шалгагдаж буй хэргийн талаар өмгөөлөгчид зарим нэг мэдээллийг өгөх эрхтэй байдаг. Мөн хэргийн талаар эрс худлаа мэдээллийг нөгөө талаас явуулсан тохиолдолд мөн хариу няцаалт өгөх эрхтэй байдгийн дагуу энэхүү мэдээллийг өгч байна.

Бусдад эрүү шүүлт тулган эрүүгийн хэрэг хүлээлгэсэн гэх хэргийг Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг анх гаргаж байсан. Гэвч уг хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу дахин хэлэлцээд “Байгаа материалынх нь хүрээнд шийд” гэдэг шийдвэрийг гаргасан. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 36 хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаж өгөөч гэдэг хүсэлтээ албан ёсоор гаргаж байна.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 36 хавтаст хэрэгт 1500 орчин хуудас материал байгаа. Бид уг хавтаст хэрэгтэй танилцаж хийсэн тэмдэглэлээ гарахдаа хураалгаж байгаа нь хэргийг өмгөөлөхөд төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. Хэрвээ хавтаст хэргийг бүхэлд нь ил болговол одоо бий болоод байгаа нөхцөл байдал эсрэгээрээ болно. Эрүү шүүлт тулгасан гэх 26 минутын бичлэгийг дэлгээд байгаа хэрнээ бусад зургаан өдрийн бичлэгийг дэлгэхгүй байгаа." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609770
0 эможи

Зочин
2019-10-28 12:34
keyboard_arrow_up