COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОРУМ: Нийт 1275 хүн ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН хохирогч болжээ

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал-2019” форумыг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү форумд Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, Контент агрегатор, Дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон ХНХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, ЭМЯ, СЭМҮТ, ГХУСАЗЗ, ЦЕГ, ХХМТГ-ын төлөөлөл илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Тэд цахим орчны гэмт хэрэг бол Монгол Улсын хил хязгаараас гарсан асуудал гэдэгт санал нэгдэн цахим орчинд хүүхдүүдийг хамгаалахын тулд өөрсдийн зүгээс ямар бодлого боловсруулж, эерэг өөрчлөлт гаргах тухай санал бодлоо солилцсон юм. 

Arslan.mn

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахмад Б.Батболд “Цахим орчны нөхцөл байдал” илтгэлдээ “Цахим орчин+ Гэмт хэрэг=Кибер гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь 7.7 тэрбум хүн дэлхийн аль ч өнцгөөс, хоромхон зуурт, нэг л товчлуур дарснаар үйлдэгдэх боломжтойгоороо уламжлалт гэмт хэргээс ялгаатай. Цахим орчинд тань руу, таны хүүхэд рүү халдах эрсдэл хаанаас ч ирж болно” гэв. Мөн тэрбээр Монгол Улсын кибер гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо:

  • 2016 онд 97
  • 2017 онд 195
  • 2018 онд 659
  • 2019 оны эхний таван сарын байдлаар 384 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Эдгээр хэргийн улмаас:

  • 2016 онд 82
  • 2017 онд 129
  • 2018 онд 681
  • 2019 оны эхний таван сард 383 буюу нийт 1275 хүн хохирсон байна.

Цахим орчинд үүсэх гэмт хэргүүд нь Монголын төдийгүй дэлхийн олон оронд тулгамдаад буй асуудал бөгөөд үүний эсрэг мэргэжлийн байгууллагынхан хэрхэн ажиллаж байгаа болон цаашдаа ямар үр дүнтэй арга хэмжээ авах талаар хэлэлцсэн юм.

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                СЭТГҮҮЛЧ: Т.БАЛХААЖАВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609553
2 эможи

Зочин
2019-10-23 04:34
Зочин
2019-10-22 16:42
keyboard_arrow_up