COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЗ: Төрийн албаны ерөнхий шалгалтад Монголын түүх, зан заншилтай холбоотой тестүүдийг голлон оруулна

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 1-30-ныг хүртэлх хугацаанд улс даяар үргэлжилж байгаа бөгөөд тус шалгалтыг 11 дүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан "Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд буй Төрийн албаны тухай шинэ хуулиар Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг зүйл рүү шилжсэн. 

Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг нь шууд албан тушаалд томилогдох биш, нөөц бүрдүүлэх шалгалт юм. Ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд орсон иргэн дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх зохицуулалттай болсон.

Урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 15.000 орчим иргэн, аймаг тус бүрт 1000 орчим иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэх төлөвтэй байна.

Бүртгэлд яагаад ингэж олноор хамрагдах шаардлага үүсэж байна вэ гэхээр, энэ удаагийн шалгалтын онцлог нь тодорхой мэргэжил, ажлын туршлага заагаагүй. Тиймээс шалгалтад оръё гэж хүссэн хүн бүр бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой. Тэнцсэн тохиолдолд дараа нь албан тушаалын шалгалтад орох нөхцөл бүрдэнэ.

Ерөнхий шалгалт дараах 3 хэсгээс бүрдэнэ.

  • Монгол Улсын түүх, зан заншил, нийгэм, эдийн засгийн бодлого чиглэлтэй холбоотой асуултууд /үргэлжлэх хугацаа 60 минут/
  • Монгол бичгийн шалгалт. Үүнд крилл бичиг, үндэсний монгол бичиг орно. /үргэлжлэх хугацаа 30 минут/
  • Асуудал шийдвэрлэх хүрээнд сэтгэн бодох чадварыг тогтоох шалгалт /үргэлжлэх хугацаа 20 минут/ авна. Гурван хэсгийн шалгалт гурвуулаа босго оноотой. Эхний шатны шалгалтын босго оноог давснаар дараагийн хэсгийн шалгалтдаа орох эрх үүснэ. Оноо нь хүрээгүй иргэд шат шатны шалгалтаас хасагдана." гэв.

Өмнө нь хууль эрхзүйн шалгалт авч, тухайн хүний бичиг баримтын бүрдлээр оноо өгдөг байсан. Мөн оролцогчдоос 5 асуултад багтсан ярилцлагын шалгалт авдаг байсан. Энэ удаагийн ерөнхий шалгалтад ярилцлагын шалгалт байхгүй.  Өмнө нь шалгалтдаа Монгол Улсын хуулиас дагнан оруулдаг байсан бол энэ удаа Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засгийн бодлого, зорилт, төрийн удирдлагын бодлогуудаас шалгалтын тестед оруулна гэдгээ албаны хүмүүс мөн хэлэв.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 900 орчим хүн, бусад аймгуудад харьцангуй цөөн хүн бүртгүүлсэн байна.

Мөн Иргэд цахимаар бүртгүүлж, 10.000 төгрөгийн төлбөр төлнө. Төлбөр төлсөн гэсэн хариу бүртгүүлсэн утсанд ирснээр тухайн иргэн шалгалтад бүртгүүлсэн гэж ойлгож болно гэдгийг санууллаа.

Шалгалтад бэлдэх номыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэдэх номын худалдааны төвд худалдаалж буй бөгөөд 21.000 төгрөгийн үнэтэй аж.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609551
0 эможи

Зочин
2019-10-23 04:34
Зочин
2019-10-22 16:43
keyboard_arrow_up