COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүн дайрч гэмтээсэн этгээд найз охиныдоо нуугдаж байжээ

2019 оны 10 сарын 22

Arslan.mn

Өнгөрөгч шөнийн 23:00 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт бүлэг этгээд автомашинаар хүн мөргөөд зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Улмаар Ховд аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид сэжигтнүүдийг шуурхай илрүүлж, дайчлан баривчилсан байна.

Уг хэргийн хохирогчийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа ба ослын улмаас хоёр хөл хугарсан, тархи гэмтсэн гэх оноштойгоор Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сэжигтнүүдийн тухайд, осол хэрэг гарах үед дөрвүүлээ байсан бөгөөд тус аймгийн Жаргалант сумын харьяат 20 настай эрэгтэй Д гэгч тухайн үед жолоо барьж явсан нь шалгалтаар тогтоогджээ.

Тэрбээр цагдаагийн байгууллагад “Өөрийгөө хүн дайрсан гэж мэдээгүй” хэмээн мэдүүлсэн бөгөөд сэжигтнийг найз охиныхоо гэрт нуугдаж байхад нь саатуулжээ. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
2
609536
7 эможи

Зочин
2019-10-23 04:32
Зочин
2019-10-22 13:30
keyboard_arrow_up