COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Болорцэцэг: Иргэн, ААН-д галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл байгаа л бол заавал бүртгүүлнэ

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

Галт зэвсэгтэй иргэдийн тооллого улсын хэмжээнд эхлээд 1 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Болорцэцэгтэй уулзаж ярилцлаа. 

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсэг-2019 арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг арга хэмжээнд оролцох иргэдийн оролцоо, тооллого хэр байна вэ? 

Та бүгдэд бас энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйл болон Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны 220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд явагдаж байна. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд дүүргийн 1-9 дүгээр хорооны галт зэсвэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй 1947 иргэн, хуулийн этгээд бүртгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар галт зэсвэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй иргэдийн бүртгэл, тооллого 45 гаруй хувьтай явагдаж байна.

Уг арга хэмжээ хоёр сарын хугацаанд үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

Улсын хэмжээнд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нүд үзэн тоолох, гэрчилгээжүүлэх, бүртгэлд хамруулах, хууль бус галт зэвсэг, сумны наймаа хураагдсан, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагын бүртгэлийн мэдээллийн санд оруулах, бууны албан татвар төлсөн тэмдэглэл хийгдээгүй, бууны албан татвар төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн бууны албан татвар нөхөн төлүүлж, нийслэл орон нутгийн татварын хэлтэстэй хамтран ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна.

Галт зэвсгэтэй адилтгах хэрэгсэл гэхээр юу юу гэж ойлгох вэ?

Галт зэвсэгээс бусад хийн буу, хавчаахай болон  ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай зэвсэг, хэрэгслийг ойлгоно. Манай иргэд ашиглахгүй байгаа эсвэл зүгээр цуглуулга, үзүүлэнгийн галт зэвсэг гэх шалтгаанаар тооллогод хамрагдаж бүртгүүлэхгүй байх тохиолдол их гаргадаг.

Иймээс хэрэв танд дээрх галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл байгаа л бол заавал бүртгүүлэх үүрэгтэй. 

Хүн бүр галт зэвсэг өмчлөх,  эзэмших боломж¬той юу?

Галт зэвсгийн тухай хуульд зааснаар 21 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, урьд нь галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаанaы сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн нь иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж хуульчилсан байгаа.

Галт зэвсэгтэй иргэд юуг анхаарах ёстой вэ? Жил бүр бүртгүүлэх шаардлагатай юу? Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт шаардлагатай вэ?

Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган, жил бүр харъяа цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, тооллогод хамрагдаж байх ёстой. 

Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тооллого, бүртгэлд хамруулахаар ирэхдээ бууны албан татвар төлсөн байх, галт зэвсгийн гэрчилгээний дэвтэр, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг авч ирэх шаардлагатай.

Хэрвээ иргэд хугацаандаа галт зэвсгийн бүртгэл тооллогод хамрагдаагүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Иргэн, хуулийн этгээд нь заасан хугацаанд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэл тооллогод хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах хуулийн хариуцлага ногдуулахаар заасан байгаа. 

ГАЛТ ЗЭВСГЭЭ БҮРТГҮҮЛЖ, ШИНЭЭР ГЭРЧИЛГЭЭ АВАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /Нийслэийн цагдаагийн удирдах газарт гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
  •  3*4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/ 
  • Иргэний үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа. 
  • Эх сурвалжийн бичиг. /буу худалдан авсан бичиг/ 
  •  Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын СДТөв х/ч Баярбаясгалан-99658170/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  • Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
  • Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк  2611175861  тоот данс. Хүлээн авагч нь  Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

Галт зэвсэг зэмшигчийн гэрийн хаяг өөрчлөгсөн тохиолдолд:

  • Өргөдөл /Нийслэийн цагдаагийн удирдах газарт хаяг өөрчлөх тухай/
  •  3*4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/ 
  • Иргэний үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  •  Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа. 
  • Гал зэвсгийн гэрчилгээний хуулбар
  • Хуучин оршин суух дүүргийн цагдаагийн хэлтсээс хасалт хийлгэсэн тэмдэг даруулсан байх

Галт зэвсэг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Өргөдөл. /Нийслэийн цагдаагийн удирдах газарт Мөн хоёр тал өргөдөлдөө иргэний үнэмлэх, галт зэвсгийн гэрчилгээ конандуулсан нотариатаар батлуулсан байх/
  • Хамтран эзэмшигч иргэн:
  •  3*4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/ 
  • Иргэний үнэмлэхний наториатаар баталгаажуулсан хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  • Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа. 
  • Галт зэвсгийн гэрчилгээ
  • Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  • Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /ЦЕГ-ын СДТөв х/ч Баярбаясгалан-99658170/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609494
1 эможи

ганбаатар
2020-11-24 21:35
хэрхэн бүртгүүлэх вэ хорионы үед
Зочин
2019-10-22 00:01
Зочин
2019-10-21 17:40
keyboard_arrow_up