COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СБД ХХҮХ: Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

2019 оны 10 сарын 21

Arslan.mn

ХНХЯ, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас  Азийн Хөгжлийн Банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалт”-ыг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн улс орон даяар зохион байгуулж байна. Тэгвэл энэ сарын 16,17-ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зохион байгууллаа. Сургалтанд тус дүүргийн  хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамжийн салбарын ажилтан болох 40 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаж сертификатаа гардан авсан юм.

Arslan.mn

Сургалтын зорилго нь нийгмийн бодлого төлөвлөлт, нийгмийн халамжийн салбарын бодлогын шинэчлэл, хууль эрх зүй, нийгмийн ажлын онол, үйлчлүүлэгчтэй ажиллах арга зүй, мэргэжлийн үүрэг, ёс зүйн  мэдлэг, харилцааны болон илтгэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн ХХҮХ-ийн дарга М.Отгонтуяа:

Arslan.mn

Төрийн албаны шинэчлэл, нийгмийн халамжийн шинэчлэлийн зорилтыг  амжилттай хэрэгжүүлэх,  нийгмийн халамжийн ажлын үр дүнтэй тогтолцоог бий болгоход энэхүү сургалт чухал ач холбогдолтой. Манай салбарт ажиллаж байгаа албан хаагчид  иргэдтэй байнга харьцдаг учраас тэдний хүссэн мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь өгдөг байх ёстой. Тиймээс бид энэ тал дээр анхаарч сургалт, арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Энэ удаагийн сургалтаар ч гэсэн олон төрлийн мэдлэг, мэдээллийг олж авсан гэдэгт итгэж байна.  

Зөвлөх багийн зүгээс  сургалтын хөтөлбөрт “Монгол ардын ухаан, арга билгийн төв” ТББ”-ын тэргүүн, Монгол уламжлал, зан заншил судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч С.Дамбийгийн “Монголчуудын нийгмийн халамжийн уламжлалт cэтгэлгээ, зан үйл ба орчин үе” лекцийг оруулсан нь энэхүү сургалтын нэгэн онцлог, шинэлэг зүйл болсон гэж харж байгаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609464
1 эможи

keyboard_arrow_up