COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Монголд авлигын хэрэг шийдвэрлэлт АХИЦТАЙ байна гэнэ үү

2019 оны 10 сарын 18

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны  техникийн туслалцаагаар хэрэгжих “Монгол улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих ба Засгийн газрын үйл ажиллагаанд болон нийгмийн бүх түвшинд авлигын эрсдэлийг бууруулахад зорилготой юм.

Энэ онд Азийн сангийн судалгаагаар Монгол улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлт 23.89 хувьтай байгаа нь Япон, Хонконг, БНСУ гэх мэт улсуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт гэж үзжээ.

Манай засгийн газраас АХБ-нд хүсэлт тавьсны дагуу хэрэгжихээр болсон энэхүү төслийн гүйцэтгэгчээр АТГ, хэрэгжүүлэгчээр Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл сонгогсон юм.

Arslan.mn

Авлигтай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан “Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага манай улсад 40 зөвлөмж 11 шууд хэрэгжилт явуулсан. Уг байгууллагаас 4 шууд хэрэгжилтийн асуудлыг эргэж танилцуулах шаардлагатай болсон. Үүний нэг нь мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурорт шилжүүлэх тухай асуудал байна” гэв.

Дээрх төслийн хүрээнд авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, авлигын хэрэг шийдвэрлэхгүй байх шалтгаан нөхцөлийг тодруулах аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609412
0 эможи

Зочин
2019-10-19 03:05
Irgen
2019-10-18 15:12
Shuuhiin abilgachdaas bolj hereg shiidegdehgii brains.
Зочин
2019-10-18 11:47
keyboard_arrow_up