COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Архидан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ.

Хэргийг тодруулбал, Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байжээ. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж.  Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас өөрийн төрсөн охиндоо хайхрамжгүй хандаж асран хамгаалах үүргээ биелүүлээгүй аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгууль ногдуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
609311
5 эможи

Zochin
2019-10-20 01:15
Zarim ehneruud buur ger horoolold amidardag baij huuhduudee har huitend tsoojlood nuhuruu dagaad shoudaj yavdag sh DE. Nuhur n buur tsagdaa gej bgaa
гэрэлт -очир туяа
2019-10-20 00:10
Ёс суртахууны хүмүүжил одооны залууст үнэхээр алгаа амьтад хүртэл төрүүлсэн үр төлөө элгэндээ нааж асарч халамжилдаг бхад арай муухай юмаа
Зочин
2019-10-17 12:10
Archaagui gedeg ni.
Зочин
2019-10-16 10:44
Зочин
2019-10-16 10:01
keyboard_arrow_up