COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хилээр байлдааны галт зэвсэг нэвтрүүлэх гэж байжээ

2019 оны 10 сарын 10

Arslan.mn

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас орж ирж байсан манай улсын хоёр иргэн байлдааны зориулалттай галт зэвсэг нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүллээ. Иргэн Ч, А нар 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикл хөлөглөн энэ сарын 8-ны 19.25 цагт хил нэвтрэхэд нь тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийсэн байна. Гэтэл тэд 7.62 мм-ийн “АК-103” маркийн байлдааны буу, ОХУ-ын “Ф-1” болон Испанид үйлдвэрлэсэн “Denix” загварын тэсрэх бөмбөг(гранат) тус бүр нэг, 7.62 мм-ийн 89 ширхэг сумны хамт тээшиндээ нууж явжээ. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ энэ үйлдлийг илрүүлж, ТЕГ-ын харьяа Хилийн тагнуулын тасагт шилжүүлээд буй аж. Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган хилийн зөрчил  илрүүлсэн дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагнажээ.

Г.ОРЧЛОН

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609095
2 эможи

Зочин
2019-10-10 11:42
сонирхолтой
Zochin
2019-10-10 10:19
Mongol geheeree bur neg hog novsh yumaa sain saihan yavaagaa harluulsan muu yumnuudiig ustgaach
keyboard_arrow_up