COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг хийлээ

2019 оны 10 сарын 09

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 35 дугаар тогтоол болон УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолд "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 42-т "Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн зорилтуудыг тусгасан байдаг.

Барилга, хот байгуулалтын яамнаас "Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулж эрдэмтэн судлаачдын саналыг авахаар эцсийн хэлэлцүүлгийг  өнөөдөр /2019.10.09/ зохион байгууллаа. 

1998 онд анхлан батлагдаж байсан тус хууль нь 4 бүлэг 18 зүйл, заалттай  байсан бол 2008 онд шинэчлэн боловсруулагдсан хууль 7 бүлэг 28 зүйл, заалттай болж өөрчлөгджээ. Харин одоогийн шинэчлэн боловсруулагдаж байгаа Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн 10 бүлэг, 59 зүйл, заалттай  байхаар боловсруулагдсан байна.  

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хот, суурин газар болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн тогтвортой орчинг бүрдүүлэх ач холбогдол бий болно гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс энэ үеэр тодотгосон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609090
0 эможи

Зочин
2019-10-09 23:13
Зочин
2019-10-09 17:56
keyboard_arrow_up