COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст”-ын Ш.Батхүү дээд шүүхэд гаргасан гомдлоо буцаажээ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

АТГ-аас “Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкын “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт “Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн байцаалтын явцад “Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхэд өчигдөр  (2019.10.07)  болох тов гарсан.

Улсын Дээд шүүхэд Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн яллагдагч Ш.Батхүү нь гомдол гаргаж,  2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчид хуваарилсан байна. Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан болно.

Гэтэл яллагдагч Ш.Батхүү нь  2019 оны 10 дугаар сарын 4-ний баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр түүний гомдлыг өчигдөр Дээд шүүхээр хэлцэх шаардлагагүй болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608994
0 эможи

Зочин
2019-10-08 13:21
сонирхолтой
Зочин
2019-10-08 10:19
keyboard_arrow_up