COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс, БНСУ-ын гаалийн байгууллагатай хамтран ажиллана

2019 оны 9 сарын 30

ГЕГ-ын дарга Б.Асралтын урилгаар БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр (2019 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр) хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 9 дүгээр уулзалт амжилттай боллоо.

Энэ удаагийн уулзалтаар ГЕГ-ын дарга Б.Асралт, БНСУ-ын Гаалийн албаны дарга Ким Ёонг Мүүн нар “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” болон хоёр орны гаалийн байгууллагын дарга нарын 9 дүгээр уулзалтын Протоколд гарын үсэг зурлаа.

“Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр” байгуулахаар 2015 оноос тохиролцож, хамтран ажилласны үр дүнд нэгдсэн шийдэлд хүрч гарын үсэг зурж батлагдсанаар хоёр талын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Хоёр орны гадаад худалдааны бараа эргэлт сүүлийн 15 жилийн байдлаар 4 тэрбум ам.долларт  хүрч, экспорт, импортын барааны нэр төрөл нэмэгдсээр байгаа энэ үед “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийг байгуулж буй нь цаашид хоёр орны гадаад худалдааны бараа эргэлт өсөн нэмэгдэж, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтын үеэр БНСУ-ын гаалийн байгууллагаас Монголын гаалийн байгууллагад үзүүлж буй “Гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл, түүний үр дүн, төслийн дараагийн шатанд хэрхэн хамран ажиллах талаар талууд санал солилцож цаашид хууль сахиулах чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох талаар ажил хэрэгч яриа хэлэлцээг өрнүүлж хамтран ажиллахаар боллоо.

 Мөн хоёр орны хооронд хийгдэж буй гадаад худалдааны ачилтын мэдээллийг урьдчилан солилцох, БНСУ-ын гаалийн байгууллагын цахим худалдаанд хяналт тавих, гаалийн лабораторийн тоног төхөөрөмж, програм хангамж, гаалийн лабораторийн шинжилгээнд эрсдэл тооцож хамруулах технологи, арга барилаас суралцаж хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608671
0 эможи

Зочин
2019-10-01 01:30
Зочин
2019-09-30 19:16
keyboard_arrow_up