COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болгосон уу

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” “Стандарт” банкнаас нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан. Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан  мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн билээ.

Уг хэргийн гол буруутан Жастын Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байна. Албаны хүний өгсөн мэдээллээр Жастын Батхүүгийн холбогдсон уг хэргийн хөөх хэлэлцэх хугацаа 3 жилийн дуусах гэж байгаа талаар мэдээлж байсан удаа бий.

Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жастын Батхүүгийн улсад 100 гаруй тэрбумын хохирол учруулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй боллоо” хэмээн жиргэжээ.

Уг нь энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байсан билээ.

Г.Хан

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
608455
2 эможи

зочин
2019-09-29 16:09
Үхэр монголчуудаа гэж мэдсэн ч мэдээгүй юм шиг ядуу зөдүү амьдралдаа дасчихсан арчаагүй малнууд тэмцэж чадахгүй тэгэж байхдаа таарсан малнууд
kkk
2019-09-26 20:54
araichdee muu sain luivarchid
Зочин
2019-09-25 03:08
Зочин
2019-09-24 22:59
Сайды Дарга нар төрийн албан хаагчид тэрбум , тэрбум аар идэж ууж байдаг жирийн ард түмэн татвар,зээлийн хүүгээр байнгийн дарамтанд байдаг одоо эх орондоо эрх чөлөөтэй амьдрах баталгаа алдагдаж байна дандаа дарамт
Зочин
2019-09-24 22:59
Сайды Дарга нар төрийн албан хаагчид тэрбум , тэрбум аар идэж ууж байдаг жирийн ард түмэн татвар,зээлийн хүүгээр байнгийн дарамтанд байдаг одоо эх орондоо эрх чөлөөтэй амьдрах баталгаа алдагдаж байна дандаа дарамт
ЗОЧИН
2019-09-24 21:11
ЭНЭ БОЛ АЛТАНД БАРЬЖ БГАА НЯМДОРЖИЙН ШАГНАЛ
ma
2019-09-24 15:45
bayar hurgey bathuu dahiad neg zeel avaad muriad avaa hu
keyboard_arrow_up