COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулж байна

2019 оны 9 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газраас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгуулага-Интерполтой хамтран “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг 2019 оны 09 дүгээр сарын 23-24 ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь Интерполоос манай улсад анх удаа зохион байгуулж буй үндэсний хэмжээний ажлын уулзалт юм. 

Уулзалтад цагдаагийн байгууллагын чиглэл хариуцсан  алба хаагчдаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг  хэрэгжүүлэн ажилладаг төрийн холбогдох  байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд уригдан оролцож байна.  

Дэлхийн 194 орныг гишүүнээрээ эгнээндээ нэгтгэсэн хамгийн том олон улсын байгууллагуудын нэг болох Интерполын мэргэжилтнүүдийн удирдлага дор зохион байгуулж байгаа энэхүү үндэсний ажлын уулзалтын үр дүнд оролцогчид Интерполын зүгээс соёлын өвийн үндэстэн дамнасан хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудын Үндэсний төв товчоодоор дамжуулан тэдгээрийн цагдаа, хууль сахиулах байгууллагуудад үзүүлж буй дэмжлэг туслалцааны талаар болон тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглагдаж буй олон улсын түвшинд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг туршлагуудын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608438
0 эможи

Зочин
2019-09-24 11:34
сонирхолтой
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up