COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мөрдөн байцаах албаны “Шилдэг мөрдөгч-2019“ тэмцээний шилдгүүд тодорлоо

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны түүхт 73 жилийн ойг тохиолдуулан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсэгт ажиллаж байгаа мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилах зорилгоор албаны даргаас баталсан удирдамжийн дагуу “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.


Тэмцээнд эссэ бичих, хууль эрх зүй, гадаад хэлнийн мэдлэг сорих, хэргийн газрын үзлэг хийх, албаны галт зэвсэг хэрэглэх чадвар, малын зүс, нас тодорхойлох, им тамгыг таних, морь уналга хэрэглэх, мотоцикл жолоодох чадвар шалгах болон бие бялдарын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 8 төрлөөр явуулж, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн 50, Тагнуулын ерөнхий газраас нэг алба хаагч, нийт 50 нэгжийн 51 алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.


Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Төр хурахын ам”-нд байрлах “Эко мөрдөгч” сургалтын төвийн байршилд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Мөрдөгчийн өдөрлөг”-ийн үеэр “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээний Тэргүүн байранд шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Батзаяа, дэд байранд шалгарсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д. Бүүвэйбаатар, гутгаар байранд шалгарсан Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, Р.Лхагва-Очир нарыг тус тус “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608274
0 эможи

Зочин
2019-09-19 22:13
Зочин
2019-09-19 12:03
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up