COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ажилтан Д.Ганбаатар “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ“ болжээ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотод 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн 230 гаруй тамирчид оролцсон “Монголын хүүхдийн спортын VI дугаар наадам”-ын ширээний теннисний тэмцээнд Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ажилтан,  спортын дэд мастер Д.Ганбаатарын дасгалжуулсан “Сансар хайрхан” ширээний теннисний клубын баг тамирчид амжилттай оролцжээ.

Түүний дасгалжуулсан тамирчид ганцаарчилсан төрөлд алт, хүрэл медаль, холимог хосын төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд 4 дүгээр байр, нийлбэр дүнгээр улсад 2 дугаар байр эзэлж, тэрээр Монголын ширээний теннисний холбооны “Шилдэг дасгалжуулагч” болсон байна.  

Д.Ганбаатар нь Говьсүмбэр аймгийн прокурорын газарт 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эхнэр Б.Өсөхжаргалын хамт “Сансар хайрхан” ширээний теннисний клуб үүсгэн байгуулж 10 дахь жилдээ 300 гаруй өсвөрийн тамирчдыг бэлтгэн гаргаснаас 1 дүгээр зэргийн тамирчин хоёр, 2 дугаар зэргийн тамирчин арванхоёр, 3 дугаар зэргийн тамирчин хорь гаруй төрөн гарсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608194
0 эможи

Зочин
2019-09-18 00:06
сайн байна.
Зочин
2019-09-17 20:24
keyboard_arrow_up