COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймагт “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРИЙЛЬЕ” сэдэвт өдөрлөг боллоо

2019 оны 9 сарын 17

Баян-Өлгий аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. 

Уг нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн хэмжээнд энэ онд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа иргэдийн тоо өсч байгаа мэдээллийг хүргэж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан байна. Мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа олгох болон баримт түр олгох тухай, болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай гарын авлагуудыг тарааж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг авч ажиллажээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Эх сурвалж: УПЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608193
0 эможи

Зочин
2019-09-18 00:06
сонирхолтой
Зочин
2019-09-17 20:24
УПЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up