COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь“ сургалт, семинарт ПРОКУРОРУУД оролцлоо

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Улсын Ерөнхий Прокурорын газар, АНУ-ын Хууль зүйн яам, АНУ-ын Элчин сайдын яам хамтран прокуроруудад зориулсан “Оюуны Өмчийн Эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинар  Шангрилла зочид буудлын хурлын танхимд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга,  Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны ахлах ажилтан Майкл Д.Ричмонд нар оролцсон бөгөөд сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд хамрагдсан байна.

Arslan.mn

АНУ-ын дүүргийн Шүүхийн шүүгч Дэвид О.Картер, Олон улсын компьютерын хакер ба оюуны өмчийн асуудлын талаарх (ICHIP) Ази тивийг хариуцсан зөвлөх Эван Виллиамс, АНУ-ын Патент, худалдааны тэмдэгийн албаны Хууль, эрх зүйн хэлтсийн олон улсын өмгөөлөгч-зөвлөх Тимоти К Бравн, АНУ-ын Хууль зүйн яамны Оюуны өмчийн хэлтсийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх лабораторийн орлогч захирал (CCIPS) Томас Сонг, Америкийн Нэгдсэн Улсын Канзас дүүргийн Прокурорын газрын прокурор Скот Рэск, Америкийн Нэгдсэн Улсын Дотоодын аюулгүй байдлын албаны Хятад дахь Тусгай Агент, Туслах атташе Жүүн Лиу нар сургалтыг удирдан явуулжээ.

Сургалт оюуны өмчийн эрхийн хамгаалалт, энэ төрлийн хэрэгт хохирлын үнэлгээ хэрхэн хийх, эрүүгийн хэрэг зөрчлийг шүүх ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, Америк болон Монгол улсын Оюуны өмчийн эрхийн талаар харилцан туршлага солилцжээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607929
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up