COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мандухай: Ээлжит хяналт, шалгалтаар шөнийн цэнгээний газруудаас ХАР ТАМХИ хэрэглэсэн 24 иргэнийг үйлдэл дээр нь барилаа

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг үйлдэл дээр нь баривчилсан талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа.

2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байна. Энэ талаар ярина уу?
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа.  Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 
 Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан.

ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна. 

Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг дайчлан баривчилсан шөнийн цэнгээний газрын талаар ярина уу? 
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харин энэ удаагийн ээлжит шалгалтаар иргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. 
 Танай байгууллагаас ямар давтамжтай хяналт, шалгалтыг зохион явуулдаг вэ?
Хяналт шалгалтыг ямар давтамжтай явуулдаг болохыг хэлэх боломжгүй юм. Гэвч ЦЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газрууд болон бусад газруудад хяналт, шалгалтыг тогтмол хийж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явагдаж байгаа гүйцэтгэх ажиллагаа болон хяналт, шалгалтын ажил үргэлжилсээр байгаа. 
Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгнө үү?

Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог. 

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607806
5 эможи

Маш зөв
2019-09-09 11:33
үе үе биш байнга шалгаж байвал зүгээр байх шалгах цаг нь тодорхойгүй өдөрт хэд ч шалгасан яадаг юм. хор хөнөөлийн талаар сайн таниулах хэрэгтэй...
Otgonnyam
2019-09-09 09:10
Amjilt manaihan
keyboard_arrow_up