COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол, Хятадын хамтарсан ШУВУУНЫ анхдугаар ӨДӨРЛӨГ болж байна

2019 оны 9 сарын 07

Arslan.mn

Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг  өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Хоёр улсын шувууны судалгаа, хамгаалал, сурталчилгааны ажил эртний түүхтэй ч хамтран өдөрлөг зохион байгуулж байгаагүй аж. Уг өдөрлөгийг Хятадын олон улсын шувууны өдөрлөг байгууллагын санал болгосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Arslan.mn

Монголд үржиж, Хятадад өвөлждөг нүүдлийн шувууд болон бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх зорилготой дээрх өдөрлөгт шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагууд оролцоход нээлттэй юм.

Мөн тус өдөрлөгийн хөтөлбөрт шувуу ажиглах аялал, шувуу тодорхойлох, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмж танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагаа багтжээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607781
2 эможи

Зочин
2019-09-07 20:11
keyboard_arrow_up