COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Барилгачдын баяр-2019”, “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ болж байна

2019 оны 9 сарын 06

Arslan.mn

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. БХБЯ, БХТ-өөс “МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР" ёслолын арга хэмжээг есдүгээр сарын 6-ны өдөр Барилгачдын талбайд зохион байгуулж, барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, шилдэг ААН, байгууллагуудыг тодруулан алдаршууллаа. 

Ёслолын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БХТ-ийн захирал Ц.Амарсанаа, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, ТОСК, БХБЯ-ны харьяа газрын мэргэжилтнүүд, барилгын салбарын үе үеийн ахмадууд, гавьяатууд, төрийн бус байгууллага, ААН, байгууллагуудын удирдлагууд, барилгын салбарын инженер техникийн ажилтан алба хаагчид оролцлоо. 

Arslan.mn

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.  Нээлттэй хаалганы өдөрлөг 10:00-17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт барилгын салбартай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.

Өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Барилгын хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод, Барилгын компаниуд оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607739
0 эможи

Зочин
2019-09-07 02:24
keyboard_arrow_up