COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Одоогийн байдлаар жиргээчээс байцаалт авсан зүйл байхгүй

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсэн зарим жиргээчдийг шалгаж эхэлжээ. Тухайлбал нийгмийн сүлжээнд элийрэгч нэрээрээ танигдсан Уянга нарын долоон хүнийг айлчлалын талаар сөрөг зүйл бичсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн үзэж , тодорхой ашиг сонирхолтой байгаа эсэхийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод буй. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү " Эрх бүхий байгууллагаас нэр бүхий твиттер ашигладаг иргэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Эрх бүхий байгууллагаас мэдээлэл ирж буй тохиолдолд цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ дагуу холбогдох нэр бүхий хаягтай твиттер хэрэглэгч иргэдийг шалгаж байна. Гэхдээ дээрх иргэдтэй холбоотой асуудал зөрчлийн шинжийг агууулж байна уу, аль эсвэл гэм буруугийн шинж агуулж буй талаар одоогоор яригдах болоогүй. Бид бодит байдлыг шалгаж тогтооно. Үүний дараа жиргээчдэд хариуцлагын асуудал яригдах уу, эс яригдах уу гэдэг нь тодорхой болно.  Одоогийн байдлаар  жиргээчээс байцаалт авсан зүйл байхгүй.

Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Үндсэн хуулийн тулгуур зарчимд "Та эрхээ эдэлж болох ч таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэсэн зарчим байдаг. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна гээд дур зоргоороо байж болохгүй. Тодуулбал, бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч цахим орчинд тодорхой хэмжээний хяналт, эмх цэгц байх хэрэгтэй. Өнөөдөр нэр нүүрээ нуусан хаягаас хэн нэгнийг гүтгэн доромжилдог, хэн нэгний хувийн нууцыг олон нийтэд дэлгэдэг үйлдлүүд газар авч, сошиал хэт замбараагүй болж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607666
1 эможи

Зочин
2019-09-05 12:28
МУ -ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЁРӨНХИЙЛӨГЧ В.В ПУТИНЫ ЗУРАГ МАНАЙ ГЭРИЙН ХАНАНД БАЙДАГ МАШ ГОЁ ЗУРАГ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ХҮМҮҮС БОЛХООР ГОЁ БАЙДАГ ЮМ
зочин
2019-09-05 10:54
Энэ яригдаад байгаа хүүхэн улсад ямар үйл бүтээчихээд олон хүний анхаарал татах гээд ядчих юмаа.
keyboard_arrow_up