COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГИХГ байгууллагынхаа дэргэд багачуудаа хүлээж авлаа

2019 оны 9 сарын 02

Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилж, ийнхүү өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авч байна.

69802142_2319872881395807_2382665040537845760_n (1).jpgЦэцэрлэгийн нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн, 223-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг, Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Роберт Дастин болон бусад албаны хүмүүс, албан хаагчид, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.69590021_693553224452629_7011955185018732544_n.jpgГадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгож байгууллагын цэцэрлэгийн тоог жил бүр 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгагдсан бөгөөд мөн Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183 дугаар тогтоолоор “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” баталсан юм. Энэ хүрээнд байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулахаар шийдвэрлэж, зуны 3 сарын хугацаанд тохижилт үйлчилгээ, засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Цэцэрлэг байгуулах энэхүү буянтай ажилд сэтгэлээ шингээн гар бие оролцсон нийт албан хаагчдадаа, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан хувь, хүн албан байгууллагуудад гүн талархал илэрхийлье.” гэв.

69396970_2319378438313347_3479693515791794176_n.jpg

Мөн энэ үеэр ХУД-ийн 223-р цэцэрлэгийн салбар бүлэг Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгч багш нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, шинэхэн цэцэрлэгийн жаврыг үргээлээ.69690058_475004729948006_5315167726975582208_n.jpgЦэцэрлэгт Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын хүүхдүүдээс гадна ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллага болох Архивын ерөнхий газар, ШШГЕГ-ын 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн албан хаагчдын хүүхдүүд болон байгууллагын төв байрны ойролцоо амьдардаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдаж байна.

69382142_413550862846091_5366743545396854784_n.jpgЦэцэрлэгийн тохижилтын үйл ажиллгаанд тус байгууллагын төсвийн хэмнэлтээс 50 гаруй сая төгрөгийн төсөв зарцуулснаас гадна Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага, “Болд төмөр Ерөө гол” ХХК, “Ворлд Шэйр” төрийн бус байгууллага нь санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж анги танхимын сургалтад зориулсан тавилга, хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, тавилга, эд зүйлс, тоглоом хэрэгсэл, гадна талбайн иж бүрдлийг хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд нийлүүлж, хүүхдийн сайн сайхны төлөө дэмжиж ажилласан юм. Нээлтийн арга хэмжэээний үеэр эдгээр байгууллагуудад талархал илэрхийлж, батламж гардуулав.69506487_665461290606893_3263232618681860096_n.jpgИйнхүү байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.69923475_756625691444868_4112929299047120896_n.jpg

69412223_375591859784043_6746463302034915328_n.jpg

Эх сурвалж: ГИХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607548
0 эможи

Зочин
2019-09-03 02:19
ГИХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up