COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Улаанбаатар хотын замыг хоёр өдөр БҮРЭН ХААНА гэдэг нь ТАШАА мэдээлэл

2019 оны 9 сарын 02

Arslan.mn

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилна. Энэхүү айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна. 

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочид төлөөлөгчдийн явах чиглэлийн автозамуудыг  богино хугацаанд хаана.

Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болохчирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ. Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор  болон ЦЕГ, ТЦА-ны цахим хуудсуудаар цаг тухай бүрт нь мэдээлэл өгнө." гэв

Arslan.mn

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа н.Цэрэнпунцаг "Замын хөдөлгөөнийг зохицуулалт нь зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйл ажиллагааны нэг хэсэг. Мөн хамгаалалтын явцад явган зорчих, зарим аж ахуйн нэгжид тодорхой шаардлагыг урьдчилан хүргүүлээд байна.

Айлчлын үед нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. 

Энэ үед тодорхой хугацаанд зочид, төлөөлөгчдийн очих байршил хүртэл зохицуулалт хийгдэх тул дамжин өнгөрөх явцад жолооч, явган зорчигчид тайван хүлээцтэй хандахыг хүсэж байна" гэв. гэлээ. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607545
2 эможи

Зочин
2019-09-03 02:19
Зочин
2019-09-02 13:36
мэдээлэл өгсөнд баярлалаа.
keyboard_arrow_up