COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Цахим гэрч” системийн туршилтын үр дүнгийн талаар санал солилцлоо

2019 оны 8 сарын 31

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал өнөөдөр /2019.08.30/ Интерполын “Цахим гэрч” системийн  туршилтыг зохион байгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны 08 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд ажилласан Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Оргодол этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын ахлах мэргэжилтэн Мариос Анастасиг хүлээн авч уулзан, туршилтын үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар оролцсон юм.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Ази тивийн улс орнуудаас Монгол Улсыг сонгон авч энэхүү шинэлэг чухал системийн туршилтыг хамтран хэрэгжүүлсэн явдалд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд талархал илэрхийлэв.

Ноён Мариос Анастаси Монгол Улсын цагдаагийн байгууллагын зүгээс Интерполын санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажилладагт хариу талархал илэрхийлээд энэ удаагийн Интерполын “Цахим гэрч” системийн  хамтарсан туршилт амжилттай явагдсанд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607491
0 эможи

Зочин
2019-08-31 15:28
Зочин
2019-08-31 12:23
сонирхолтой
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up