COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хамт олон хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа

2019 оны 8 сарын 29

ЦЕГ-ын  Санхүү, аж ахуйн албаны  түүхт 80 жилийн ой 10 дугаар сарын 04-ний өдөр тохионо. Ойн хүрээнд тус албанаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгцээ, шаардлагатай 80 бүтээлч ажлыг төлөвлөн, гүйцэтгэж байна.

Тэгвэл өнөөдөр удахгүй болох хичээлийн шинэ жилийг тохиолдуулан олон хүүхэдтэй, өрх толгойлсон, туслалцаа шаардлагатай алба хаагчдынхаа хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн хэрэгслийг гардуулан өглөө. Санхүү, аж ахуйн албанаас нийгмийн хариуцлагаа ухамсарлан алба хаагчид руугаа чиглэсэн олон талын ажлыг хийж хэрэгжүүлдэг.

2019 онд Өвөрхангай, Говьсүмбэр аймаг, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв зэрэг 9 анги, байгууллага, 14 аймгийн нутаг дэвсгэрт 16 замын хөдөлгөөний хяналтын постын барилгын ажил, алба хаагч, ажилтнуудынхаа ажил, үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай тусгай хэрэгсэл, автомашин, техник, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг бэлтгэн нийлүүлж ажиллажээ.

Дашрамд сонирхуулахад анх 1939 онд Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал Хорлоогийн Чойбалсангийн 66 дугаартай тушаалаар  тус алба нь “Аж ахуйн анги” нэртэй байгуулагдаж байжээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607421
3 эможи

Jagaa
2019-08-30 19:44
Ter hamgiin ondor tsagdaad n BIG LIKE
Зочин
2019-08-29 23:37
Зочин
2019-08-29 18:48
сайн
keyboard_arrow_up