COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д виз мэдүүлэхэд 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй боллоо

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөделгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.

Arslan.mn

Тус айлчлал, уулзалт арга хэмжээний үр дүнд БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараах шийдвэрийг 2019.09.02-ны өдрөөс эхлэн хэрэгжүулж эхлэхээр тогтлоо.

БНСУ-ын ЭСЯ-наас визийн журамд оруулсан өөрчлөлтүүд:

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх /Наймдугаар сард багтан ажилдаа орно/
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
5
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607254
28 эможи

Bambaahai
2019-08-27 14:53
Zuvhun dansnii medeelel bhad l bno shde yun surtein
Зочин
2019-08-26 21:52
Зочин
2019-08-26 16:12
сонирхолтой
keyboard_arrow_up