COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“БНСУ-д хэрхэн суралцах бэ?“ өдөрлөг боллоо

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

БНСУ-д Суралцагч Монгол Оюутны Холбооны зүгээс БНСУ-д суралцах сонирхолтой оюутан залуучууддаа зориулж "БНСУ-д хэрхэн суралцах вэ?" ээлжит мэдээлэл зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг Тусгаар Тогтнолын Ордонд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Arslan.mn

БНСУ-д суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан БНСУ-д суралцагч Монгол оюутны холбоо анх удаа Монгол дахь оюутан залуучуудад зориулж ийнхүү үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа юм байна.

Өдөрлөгийн үеэр БНСУ-д суралцан эх орондоо суурьшин ажиллаж байгаа залуус урилгаар ирж оюутан залуучуудад зөвлөгөө, мэдээлэл хүргэж санал солилцож байгаагаараа ихээхэн онцлогтой юм. 

Тус арга хэмжээг Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл, Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, Lets go komong network Солонгосын төрийн бус байгууллага, Kioka Монгол байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БНСУ-д суралцахын тулд бэлтгэлээ хэрхэн хангах вэ, Тэтгэлэгт хамрагдах боломжууд, Эх орондоо эргэн суурших боломж ба шийдэл гэх мэт олон асуудлын хүрээнд санал бодлоо солилцож байна.

БНСУ-д суралцагч Монгол оюутны холбооны дэд тэргүүн Ц. Цогбадрах

Arslan.mn

Манай холбоо БНСУ-д суралцаж буй оюутнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө байгуулагдсан. БНСУ-руу оюутнууд маш ихээр суралцах болсон. Үүнтэй холбогдуулан суралцахаар очсон оюутнууд юуг илүү анхаарах ёстой мөн тэтгэлэгт хамрагдахын тулд яах ёстой вэ гэх мэт асуудлыг ярилцах юм. Хамгийн гол сэдэв болох тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ гэсэн асуудлын хүрээнд лекцээ тавина.

Мөн Солонгосд суралцаад төгссөн эх орондоо суурьшин ажиллаж байгаа залуус урилгаар ирэн оролцож байна. Солонгосд манай орноос суралцаж буй 9000 гаруй оюутнууд суралцаж байгаа бөгөөд үүний 6000 гаруй нь хэлний бэлтгэлээр сурч, үлдсэн 3000 оюутнууд нь бакалавр, магистр, докторын зэргээ хамгаалахаар тус тус суралцаж байна.  БНСУ-д суралцах гэж буй оюутнууд магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг зөв сонгох хэрэгтэй эдгээр сургуулиудыг зөв сонгосон тохиолдолд визний хувьд ч тэр  Солонгос улсад очоод виз сунгалтанд ч ямар ч асуудалгүй байдаг.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607130
0 эможи

keyboard_arrow_up