COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Манзушри” хийдэд цогцолбор байгуулснаар жилдээ 1.3 сая ЖУУЛЧИН хүлээн авдаг болно

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Манзушрийн хийдийн туурин дээр баригдах "Манзушри" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийн нээлт өнөөдөр боллоо.

Манзушрийн хийдийн туурин дээр баригдах "Манзушри" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төслийг гаргахад есөн баг хамтран 2018 оны есдүгээр сараас хээрийн судалгааны ажлаа эхлүүлжээ.

Цогцолбор нийтдээ 270 тэрбум төгрөгөөр босно. Улсын төсвөөс 37 тэрбум төгрөг гаргахаар суусан. Ихэнх зардлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас гаргахаар төлөвлөсөн. Жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах уг цогцолбор 5 жилд өртөг зардлаа нөхөн эдийн засгийн ашгаа өгөх, нийслэлд хамгийн ойр орших, түүх, соёл, аялал жуулчлалын төв болно гэж төслийн эдийн засагч Г.Дарханчулуун танилцууллаа.

Arslan.mn

Тэртээ 300 гаруй жилийн түүхтэй “Манзушри" хийдийг сэргээн засварлаж, томоохон цогцолбор байгуулснаар жилдээ 1.3 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай олон улсын хэмжээний аялал жуулчлалын бүс нутаг болно гэдэг тооцоо судалгааг мэргэжилтнүүд танилцууллаа.

Arslan.mn

“Хаппи сити” группийн захирал Д.Мөнхтөмөр “Манзушрийн хийд нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газарт нүдээ олж байрласан байдаг. Өнөөдөр хэдий туурь л үлдсэн ч удахгүй нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж эхэлнэ. Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай захиргаанаас гаргаж буй судалгаагаар иргэдэд олгодог тасалбарын тооцоогоор жилд 30-60 мянган хүн ирж сонирхдог гэсэн дүн бий. Энэ нь өрөөсгөл тоо гэж судалгааны баг харсан. 

Бидний тооцоогоор жилдээ ойролцоогоор 100-120 мянган хүн орж байгаа гэж тооцоолсон. Өдрийн ажиглалтаар гэхэд 100 гаруй машины тэр дотроо 30-40 автобус орж байгааг нь харахад жилдээ 100 гаруй мянган жуулчин тогтмол ирдэг гэсэн дүн гарсан. Ихэвчлэн дотоодын амрагчид эзэлдэг бөгөөд гадаадын жуулчдыг тоог нарийн гаргасан судалгааг хийж чадахгүй байгаа. Ойролцоогоор нийт амрагчдын 10 хүрэхгүй хувийг гадаадын жуулчид эзэлдэг байх магадлалтай." гэв.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607069
0 эможи

B
2019-08-21 19:54
Zuger l uuliin am avah huuralt
Зочин
2019-08-21 13:46
сонирхолтой
keyboard_arrow_up