COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаасан тухайгаа тайлбарлав

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд зургаан өдөр үргэлжилж, өнгөрсөн даваа гарагт нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилсэн.

2019 оны наймдугаар сарын 19-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хүсэлт, бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судалж оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол“, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн“ үндэслэл тогтоогдсон, мөрдөн шалгах болон прокурорын хяналтад гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шүүх шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
607058
4 эможи

keyboard_arrow_up