COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхланбаяр: Нотлох баримтыг хохирогч, улсын яллагч нар шинжилж дууссан, одоо шүүгдэгчийн өмгөөлөгч судалж байна

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Б.Хурц нарын шүүх хурал түр завсарлаад эргээд оржээ. Үдээс өмнөх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжилсэн байна.

Энэ талаар Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Өчигдрийн шүүх хурал бичлэгүүдээ шинжилж, нотолж дууссан. Өнөөдөр бичгийн нотлох баримтууд болох хавтаст хэргийг судлан, шинжилж байна. Хохирогч, улсын яллагч нар шинжилж дууссан, одоо шүүгдэгчийн өмгөөлөгч судалж  байна. Эд мөрийн баримтаар нэг видео бичлэг авагдсан байгаа. Үүний дараа дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процессын дарааллаар шүүх хурал явж байна” гэв


Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр  тав дахь өдрөө хэлэлцэж байна.

Шүүх хурал 09.00 цагт эхэлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн яг одоо нотлох баримтуудыг судлан шинжилж байгаа аж.

Шүүхээс  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах магадлал тун өндөр хэмээн зарим эх сурвалжууд хэлж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
606880
7 эможи

Зочин
2019-08-17 08:16
МОНГОЛЫН МАФИ ТОЛГОЙЛОГЧ ХУРЦЫГ ЯЛЛАХ ГЭЖ ЖҮЖИГ ТОГЛООД БАРДАГГҮЙ ДЭЭ.
Зочин
2019-08-16 13:38
Hamgaalagch nertei mongnii garuud setguulchdiig ajliig n hiilgeech heden ybdag jorlonguud huuhnuuded er byraa gargaad nogoo yllagdach n od boltson sdakuud
Зочин
2019-08-16 11:54
гоё хэлжээ
Зочин
2019-08-16 11:49
yun general bilee de ichmeeriin bolij vz xairan tsol xen ugsun ni oilgomjtoi bvgd medne
Б.Хурц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up