COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: Прокурорын байгууллагын 89 жилийн ой, “ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР” тохиож байна

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Прокурорын дагаж мөрдөх эрх, үүргийн дүрмийг баталж,  Прокурорын байгууллагад улсын нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн билээ. Энэ өдрийг Монгол улсад Прокурорын байгууллага үүссэн өдөр болгон түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.

Прокурорын байгууллагын эрх зүйн байдал 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудаар баталгаажин төгөлдөржиж, 2002 онд Прокурорын байгууллагын тухайбие даасан хуультай болж, 2017 онд Прокурорын тухай хуулийг шинэчлэн батлуулж, дагаж мөрдөж байна.

Прокурорын байгууллага 2019 оныг “Нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэхэд прокурорын манлайллын жил” болгох уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

-Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэн хууль ёсыг чанд сахиулах, хүний эрх , эрх чөлөөг аливаа хэлбэрээр зөрчүүлэхгүй байх;

-Дээд шатны прокурорын хяналтыг сайжруулах;

-Авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах;

-Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх;

-Прокурорын хараат бус байдал, хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн баталгааг ханган сайжруулах, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна.

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ой “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан прокурорын байгууллагад өөрийн мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, тэдний хойчийг залгамжлан ажиллаж буй прокурор, ажилтан та бүхэнд баярын мэнд хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606804
0 эможи

Зочин
2019-08-14 17:10
keyboard_arrow_up