COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хурц нарын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард Төв аймгийн шүүхэд хаалттай болсон. Гэвч шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх шүүх хурал Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт хаалттай эхэлж, өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Мөн шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа.

Эргэн сануулахад, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606798
0 эможи

Зочин
2019-08-14 14:41
сонирхолтой
keyboard_arrow_up