COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Билгүүн: Допинг хэрэглэсэн ХОЁР БӨХИЙН нэрийг “Б“ сорьцын шинжилгээний хариу гарсны дараа зарлана

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хоёр төрлийн хариуцлага тооцдог байна.

  • Нэгдүгээрт, олгосон цол, бай шагналыг хураах.
  • Хоёрдугаарт, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасдаг юм байна. 

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн.  

Допинг илэрсэн хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Одоогоор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна. 

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой.  Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
606682
8 эможи

zochin
2019-08-18 21:37
Dopingvi l turuuldeg buh shde horlochihloo
З
2019-08-17 11:48
Жудаггүйл бнадаа эр хүн шиг байлдаа Оюунболд
Z
2019-08-14 17:20
Dahiad ilernee
onigoo umaa
2019-08-12 13:02
wo
Зочин
2019-08-12 12:02
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up