COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Орон нутгийн замд хурд хэтрүүлбэл ЖОЛООДОХ эрхийг ЗУРГААН сараар хасаж байна

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

Иргэдийн аялал, зугаалга, амралтын өдрүүд үргэлжилж орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэй байна. 
Зөвхөн энэ 7 хоногт гэхэд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүний амь нас хохирчээ. Үүнээс 2 нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр байна. 
Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97,7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан.
Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан. 
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна. 

Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон зорчигч, жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарыг амраангаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг хүргэж байна.

 Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ бяцхан хүүхдээ,  дотны хүмүүсээ, хайртай гэр бүлээ тээвэрлэж яваа гэдгийг ямагт санаарай. Ганцхан хормын хариуцлагагүй үйлдлээс болж насаараа харамсах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй.   

Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50,000 төгрөгөөр торгож хоёр оноо хасдаг бол 120 км/цагаас илүү хурд хэтрүүлж оролцвол 50,000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар жолоодох эрхийг хасаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606638
2 эможи

Зочин
2019-08-09 18:22
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up