COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Хөвсгөл аймагт гарсан ноцтой осолд өртсөн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

2019 оны 7 сарын 31

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 2019.07.14-ний өдөр гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, хоёр том хүн, 3 хүүхэд гэмтсэн.  Дээрх ослын талаар өнөөдөр Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэл хийлээ. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

2019 оны 07-р сарын 14-ны өдөр Хөвсгөл Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын талаарх мэдээлэл их цацагдаж байгаа. Хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн газар дээрээ нас барж, гурван хүүхэд хоёр том хүн гэмтсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ талаар хэрэг шийдэгдсэн мэт ташаа мэдээлэл зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. 

Энэ хэргийн хувьд хэрэг шалгалтын ажиллагаа эхлээд явагдаж байна. Аль нэг талынх нь буруу гэсэн дүгнэлт эцэслэн гараагүй. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хэргийг харж иргэдийг сэрэмжлээсэй гэсэн үүднээс ажиллаж байгаа бөгөөд аль нэг талд нь орж ажилласан зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна. 

Бэртсэн хүмүүсийн хувьд нэг нь биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарсан бол 2 хүүхэд ГССҮТ-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Тухайн осол болсон газар нутгийн хувьд аймгийн хэмжээнд осол их бүртгэгддэг хар цэгийн судалгаанд орсон бөгөөд сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, сануулгуудыг стандартын дагуу байршуулж өгсөн. Хэрэг шалгагдаж дууссаны дараа бид дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг өгөх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
606268
9 эможи

keyboard_arrow_up