COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТҮТ-ийн албаны дарга Д.Батбаяр 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авчээ

2019 оны 7 сарын 29

Холбоотой Зураг

АТГ-аас Авто тээвэр үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн 174100009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа тээврийн эрх олгох зуучын эрх олгох тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс тээвэр" ХХК-ий ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-р сараас 11-р сарын 14-ны өдөр хүртэл тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. 

АТГ-ын мөрдөгчид түүний ажлын байрнаас 25 сая төгрөгийг илрүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62 сая 500 мянган төгрөгийг улсын орлого болгожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606184
0 эможи

зочин
2019-07-30 07:35
10 000 тѳгрѳг хулгайлсан эмэгтэйд 4-5 жилийн ял ѳгдѳг бол энэхүү цайрсан хулгайчийг 10 жил шоронд хатаасан ч багдана. Монголын хууль бол гууль
шоронд хорьдоггүйм уу
2019-07-29 21:50
ямар сайхан хөнгөн ял вээ хахуулиыг аваад бай бай ха ха
лалар
2019-07-29 16:04
шоронд хийгээч
keyboard_arrow_up