COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээгээд зугтсан ламыг илрүүлжээ

2019 оны 7 сарын 18

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Баяр наадмын өдрөөр тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтээн зам тээврийн осол гаргаж, ослын газраас зугтсан жолоочийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжилж илрүүлжээ.

Тодруулбал осол гаргасан этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа 2019.07.11-ны шөнө зам хөндлөн гарч явсан тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтэл учруулсан байна. Улмаар ослын газраас зугтаасныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.

Зам тээврийн осол гаргасан этгээд нь лам хүн байсан бөгөөд, айсандаа зугтах үйлдэл хийсэн гэдгийг хэлсэн байна. 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. 
216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”.
216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна.

Г.Сүрэн

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
605939
6 эможи

zochin
2019-07-18 21:55
шар хувалзуудаас муу юм их гарна шүүүү бас бөхёүүдээс болгоомжлох хэрэгтэй
Xuvalz
2019-07-18 14:06
Ergyy xog ve!
keyboard_arrow_up