COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.ГАРАВСҮРЭН: Сайн цагдаа байх гол тулах цэг нь ёс зүйгээ сахиж биелүүлэх

2019 оны 7 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, Цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэнтэй ярилцлаа.

Цагдаагийн алба хаагчид 2019 онд удирдлагуудтайгаа “Итгэлцэлийн гэрээ”-г хийж эхэлсэн. Та бол “Итгэлцэлийн гэрээ” –ний автор. Энэ талаар тодруулахгүй юу? 

ЦЕГ-аас “Итгэлцэлийн гэрээ” гэж гаргасан. Энэ нь цагдаагийн алба хаагчид ёс зүйгээ сахиж хамгаалах асуудлаар гэрээтэй ажиллана гэсэн санаа л даа. Удирдлагуудтайгаа гэрээ хийнэ. Гэрээний гол агуулга нь цагдаагийн ёс зүйг дагаж биелүүлэх тухай л асуудал. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч ёс зүйгээ зөрчвөл би ийм зэмлэл, хариуцлага хүлээх болно гэж үүрэг хүлээж, итгэлцүүр тогтоож буй санаа. “Итгэлцэлийн гэрээ”-нд нэг талаас алба хаагч, нөгөө талаас удирдлагын хүлээх үүрэг гэж бий. Тухайн удирдлага алба хаагчийг үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд шагнах, алба тушаал ахиулах, сургах, сургуульд явуулах, урамшуулах  гэх мэт үүрэг хүлээх жишээтэй . Цаашид энэ гэрээ улам сайжрах байх гэж найдаж байна.

Ёс зүй, ёс суртахуун гэдэг бол тухайн ард түмэн өөрсдөө хүсэж хийдэг зүйл. Хэний ч шахалт, шаардлагагүйгээр хийдэг зүйл. Цагдаагийн албаны ёс зүйн хувьд алба дагасан, хууль сахиулах ажилтай нөхцөлдсөн учраас заавал биелэгдэх шинжтэй. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч заавал ёс зүйгээ сахих шаардлагатай. Сайн цагдаа байх гол тулах цэг нь ёс зүйгээ сахиж биелүүлэх. Энэ утгаараа “Итгэлцэлийн гэрээ”  нь ёс зүйгээ биелүүлж ажиллах явдлыг эрчимжүүлэх үүрэгтэй юм.

Цагдаагийн алба хаагчид ачаалал өндөр учраас шантрах шинж ажиглагддаг уу?

Сахилга, ёс зүйн асуудал нь ачаалалтай огтхон ч холбоо байхгүй. Зохицож ажиллах л үүрэгтэй. Цагдаагийн алба хаагч өдөр бүр тохиолдож байдаг сөрөг зүйлд биеэ зөв авч явах ёстой. Бусадтай харьцах чадвар эзэмшсэн байвал сайн. Болж байгаа үйл явдлыг дагаад уурлах, бухимдах, түүнээсээ болоод бусдын эрх чөлөөнд халдах, хэрэлдэх зэргийг тэвчих учиртай.  Тэр битгий хэл гэмт хэргийг харгис хэрцгийгээр үйлдсэн үйлдэл, хохирогчийн зовлон шаналалыг хараад бухимдах явдал байдаг ч түүнийгээ гаднаа илэрхийлэх хэрэггүй л байдаг.

Цагдаагийн  албыг хүсч хийдэг ажил. Гуйлгаж, ялархаж хийдэг алба биш.

Нөгөөтэйгүүр цагдаагийн ажил үйлчилгээг Мэргэжлийн өндөр түвшинд явуулах учиртай. Стандартын дагуу тогтсон үг хэллэг, харилцаандаа хэрэглэж байхад гэмгүй.  Цагдаа хүн  шудрагаар ажиллаж, амьдрахаас өөр гарц байхгүй . Сөрөг нөлөөнөөс өөрийгөө болон албаа хамгаалж, авилга, танил талын гуйлт зэрэг ашиг сонирхолын зөрчлөөс хол байж хуулиа барьж ажиллах үүрэгтэн бол цагдаа.  Бусдын  нөлөөнд орохгүй байх нь ёс зүй, төлөвшил, албаны нэр төртэй холбоотой асуудал. Цагдаагийн нэр төрийг, жирийн цагдаагаас авахуулаад удирдлагаа хүртэл хамгаалж явах үүрэгтэй. Энэ жаягийг өмнө нь ч өргөж л байсан, одоо ч л өргөж л байгаа. Нэг алба хаагч янз бүрийн сөрөг зүйлд нэр холбогдлоо гэхэд албаны, нийт алба хаагчдын нэр хамт явж байдаг. Цагдаагийн дүрэмт хувцас гэдэг бол хэн дуртай нь, хэн чадваргүй, ёс зүйгүй нь өмсдөг эд биш л дээ.

Цагдаагийн алба хаагч ёс зүйгээ сахиж биелүүлснээр цалингаа бүтэн авна, нэмүүлнэ, сургуульд явж болно, албан тушаал дэвшиж болно зэрэг олон талын баталгаа бий болдог. Эрүүл, саруул нийгэмд хуулиар зохицуулж байсан зүйлийг ёс суртахуунаар биелүүлдэг болчихвол жинхэнэ эрүүл байгаагийн шинж. Харамсалтай нь өнөөдөр Монголын нийгэмд ёс суртахуунаар зохицуулж байсан зүйлийг арга буюу хуулиар зохицуулж байна. Үүний жишээ нь гэр бүлийн хүчирхийллийг ёс суртахуунаар зохицуулдаг байсан. Одоо хуулиар зохицуулдаг болсон.

Иргэд, олон нийт цагдаагийн алба хаагчийг ямар нэг сөрөг үйлд орооцолдоход их эмзэглэж хүлээж авдаг юм шиг харагддаг. Энэ тал дээр таны бодол?

Ард түмний зөв л дөө. Цагдаа бол дутагдал гаргаж болохгүй, хууль сахиулагч, үлгэр жишээ хүн гэсэн ойлголт нийгэмд байна л даа. Тэгэж ойлгох ч ёстой.  Харин цагдаа хаанаас бий болдог вэ гэхээр иргэдээс л бий болдог. Дүрэмт хувцастай, үүрэг хүлээсэн иргэн гэсэн үг. Заримдаа хүндрүүлж авч үзэх тохиолдол байна л даа. Тиймээс л цагдаагийн ёс зүй, төлөвшил, хүмүүжил, соён гэгээрэх ажлыг өндөрт авч үзэхгүй бол болохгүй. Иргэд соёолтой, ёс зүйгээ сахидаг цагдаагаар үйлчлүүлэхийг хүсч байна. Цаг нь ч болсон.

Arslan.mn

Цагдаа тэтгэвэрт гараад хөрвөдөггүй мэргэжил үү?

Хөрөвдөг мэрэгжил, аль ч салбарт  ажиллах боломжтой. Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 5000-аад ахмад байна. Үүний 60-аад хувь нь насанд хүрээгүй ахмад байна. Өөрөөр хэлбэл 55, 60 нас хүрээгүй ахмадууд байна. Зарим тохиолдолд идэр залуу тэтгэвэрт гарч байгаа хүмүүс ч байна. Сүүлийн жилүүдэд ЦЕГ-аас хямд төсөр нэлээн хэдэн байрыг ашиглалтанд оруулсан. Ахмадууд ч нэлээдгүй хамрагдсан. Гэвч ахмадуудын төлбөрийн чадвар тааруу учраас тэр болгон хамрагдаж чадахгүй байна.

Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хуулиар бүрэн хамгаалж чадаж байгаа юу?

Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хуулиар хамгаалдаг. Мөн цагдаагийн дарга нар алба хаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалагч байх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчидтайгаа их сайн ажиллах ёстой. Хийж буй ажлыг нь дүгнэх, хянах, халамжлах гээд. Удирдлагын түвшинд өөрсдөө үлгэр жишээ байж, алба хаагчиддаа итгэл үнэмшил өгөх, цагдаагийн албанд дэвшил авчирдаг байвал зүгээр. Удирдлага нь тогтвортой баймаар байна. Сүүлийн жилүүдэд их сольж байна. Ингээд байвал тогтвортой менежмент хэрэгжиж амжихгүй. Цагдаагийн эрх ашгийг хууль, удирдлага хоёр л  хамгаална. Өөр хэн хамгаалах юм. Алба хаагчийг жоохон л алдаа гаргахад энэ хэвлэл мэдээллээр босохын эцэсгүй болтол баалж байна. Энэ бүхнээс цагдаагийн дарга нар л дүгнэлт хийж, алба хаагчтай холбоотой хэрэг учралыг  нарийн шалгаад сайнтай, муутай нь цацах хэрэгтэй. Буруудах зүйл байхгүй. Гол нь шалгаж гарцаагүй тогтоох ёстой.

Цагдаагийн баярыг яаж тэмдэглэдэг байсан бэ?

1965 оноос л би мэднэ. Цэнгэлдэх хүрээлэнд наадам шиг хийдэг байсан. Төр засгийн удирдлагууд очдог иргэдийн зүгээс их хүндэтгэлтэй ханддаг байсан одоо бол жаахан хүч нь суларсан бололтой байдаг .

Эх сурвалж: Өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605884
3 эможи

Баяр
2019-07-18 15:32
Буруу шийдвэр гаргажээ наадамд түрүүлсэн гэж нэг хэрэг илрүүлж үзээгүй нэг хэрэг зөрсил шалгаж үзээгүй 7 жил ажилласан алба хаагчдаа дэд хурандаа цол олгосон цагдаагийн дарга цагдаад 25-40 жил нойр хоолоо хасан зүтгэж олон олон хэргүүдийг илрүүлж шалгаж шийдэж байсанч олгогдсон цолны дараагийн цол олгох хугацаа болсонч цол нь олгогдолгүй хоцорсон ахмад ажилтануудад цолыг ньт нөрөг олгохгүй бхйхын аргаггүй хүнд байоалдхра вров. Үүнээсээ хаашаач Гархааргүй байдалд орлоо. Үндсэн хуульд хүнийг эрхэлж байгаа ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гэсэн хуулийн заалтааеч гаоах гарцгүй болов. Цолыг нь нөхөн олгохоос өөр аргагүы болов.
Нэхүүл
2019-07-18 11:38
Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн Сүхбаатар аймгийн Цаглаагийн дарга Цэргийнхүүг Цаглаагийн байгууллагаас халж байгаагаа хэвлэлээр ард түмэнд мэдэгдсэн Цагдаагийн дарга Баатаржав ямар учираас Авшиг ашиг сонирхолын хууль зөрчин Цагдахгаас халагдсан Цэргийхүү гэгчээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар томилсоныг Авлигтай тэмцэх газар шалгах естой бусуу АТГ яагаад чимэгүй байгаа юм Баянголчууд энэ Баянголын Цагдаагаа шалгаач Авлиг болохоо байлаа гэж мэдээлсэн Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд та нар Цагдаагийн байгууллага алба хаагчаа Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг лотоод хяналт шалгалтхр тогтоож цаглаагаас халсан гэж ард иргэдэд мэдээлээд ар хударгаар Баянгол дүүрэгт Цагдаагийн хэлтсийн даргаар томилж байхад яагаал мэдээгүй , сонсоогүй ,хараагүй гэж сохор дүлий царайлж байгаа юм. Авлигын хууль зөрчин цагдаагаас хаосан хүнээ цагдаад дарга өолгон томилсон Баатаржав тань ашиг сонирхолын хуулт зөрчин 60 тэрбумын схемиыг Цагдаал хэрэгжүүлж албан тушаал наймаалж байгаа бусуу . Цагдаад мөнгө өгсөн хүн дарга болж хуранлаа цол авдаг гэсэн үгийн баримт биш үү?
Дорж
2019-07-18 09:42
Ахмадын холбооны тэргүүн гэх энэ нөххөр ахмадуудын хийж бүтэсэн ажлыг төр засгаар үнлүүлэх ажлыг хийж чадахгүй байгаа тул зайлуулах хэрэгтэй тэмдлэлт ой жилд өчнөөн болж байхад танил талын ганц нэгэн хүнд төр засагын шагнал болон хууль зүйн тэргүүн авч өгхөөс өөр зүйл хийхгүй цалин аваал сууж байгаа энэимэттновшийг заылуулах хэрэгтэй ахмадууд энэ мэт сэтгэлгүй новшуудаас болж хийсэн ажил бэлэн цааш тодорхойлолтыг явуулхад гацах вмгүй олгодоод явах бүрэн нээлттэй бодолдоо вуэч ямартюм хүлэгдэх юм хийлэгтажиллаатхийсэн гээд төр төрийн тусгай алба өөрсдөө тодорхойлоод гавьяаных амарлтанд гаргасан байхад цааш явуулахгүй тээг болж байгаа нийлэлийн ахмхдын даргатгэж хор найр бас нэг оуыварчин байгаа ийм сэтгэлгүй новшуудыг зайлуулах хэрэгтэй
Зочин
2019-07-17 23:58
Халуунд халж хүйтэнл хөрөн яваа хэдэн алба хаагчаа бодож мэдэхгүй зөвхөн өөрийн ажил албан тушаалаасаа үхтэл зуурч эрх мэдэл дээр байгаа хүмүүст дрл шааж яваа дарга нартаа гомдо тэд таныг ямар гавьяа байгуулсан үнлэхгүй гэдэгийг амь хорлохт гэж явсан иргэний хойноос амиа золин явсан цаглаагийн түүх танд харуулсан байх амь алдсан цагдааг ЦБ улирдлага яасан хохь нь гэж хэлсэнтэй адил чимэгүй өнгөрсөн биз таны амь нас эрүүл мэнд нэг өлөр хохирход тангарагтаа үнэнч явсан гэдэг үгээр ам таглана харин хэнинэгэнтэрхтэн дархтаны танил өол таныг тэнгарт тултал өргөнө эгэл жирийн албатхаагч та бол хэнч биш Цаглаал орсон хүн барилдаж хэлдэн хөөс түлхэж унагах арга барилд суралц тэгвэл Гарьд Рагчаа Аварга Оюунболдкшигтхурандааи болно кк
зочин
2019-07-17 23:07
цагдаа нарын эрхийн нэмэх хэрэгтэй.цагдаа бол хууль сахиулагч.гэтэл дандаа хууль зѳрчигчид гэмт хэрэгтнүүдтэй зууралддаг.тэд буруутай мѳртлѳѳ үргэлж ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳдѳг.гэтэл ар гэрийнхэн хүртэл буруутайгий ньмэдсээр байж цагдаа нарыг буруутгадаг.англи америк гээд л жишээ татдаг мѳртлѳѳ эдгээр орны цагдаа эрхий нь олгох хэрэгтэй гэж боддог.
зочин
2019-07-17 23:00
цагдаагийн эрхийг нэмэх хэрэгтэй гэж боддог.цагдаа нар ямар ч үед урдаа барьсан мод шиг л байдаг.гэтэл ард түмэн цагдаа дургүй яагаад гэвэл дандаа зѳрчил гаргасан хэрэг хийсэн гэмт хэрэгтнүүдтэй зууралддаг.тэд нар дандаа ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳдѳг.ар гэрийнхэн ч буруутайгий ньмэдсээр байгаад зѳвтгѳдѳг.тэд
Пялдаг
2019-07-17 21:36
Цагдаагийн дарга албан тушаалтайгаа байх гэж ерөнхий сайдад пялдаг царайлан түүний улыг долоож ерөнхий сайдын нутгын бөхад наадаид түрүүлсэн гэж дэд хжрандаа цол олгосон гэнэ нөгөатөх 2012 онд цагдаагийн хүч сцорт хрооны тамирчин болж цагдахд орсон гэнэ 7 жил тамирчин явааад днд хурандаа цол гэтэл 17 , 27,37 жил цагдаад ноыр хоолоо хасан өвөлийн хүйтэн зуны халуун наранд гарсан гэит хэргийг илрүүлэх гэж зүтгэсэн алба хаагч цолоо авч чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ . Цагдааийн дарга та ард түмнийг дүлий сохор гэж бодож байгаа юм уу? Тань шиг өнөөдөр хэлсэн үг гаргасан шийдвэрээ мартдаг мулгуу хүиүүс биш гэдэгийг санж ажиллаа өгөөд зайлла. Монголын нэриыг дэлхийд түгээсэн түгээж яваа Чингэс хааны одонт гавьяат жүжигчин сүлд чуулгын дуучинд хурандаа цол олгоогүй хэрнээ улсбн наадаил түрүүлчэн бөхад хурандаа цололгож байгаа таныг хшиг сонирхолын асар их сонирхол албан тушаалдаа шигдэн үлдэх гэж хүний гутлын ул долоож явна гэхээс өөр юу гэхэв. Таохины тураал
Нэхүүл
2019-07-17 15:47
Цагдаагийн дарга Батаржав та Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн нь Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон Цэргийнхүү гэдэг хүнийг Цагдаагаас халлаа гэж хэвлэл мэдээлэлээр мэдээлчихээд яагаад Авлиг ашиг сонирхолын хууль ноцтрй зөрчсөн хүнээ цагдаад эргүүлэн авч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болгож томилсон юм вэ? Авлиг ашиш сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг танай Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт чинь тогтоосон гэж мэдээлсэн мэдээл хэвлэоийн архивт мэдээлэл өгч байгаа хүний дүрстэйгээ байна. Та Авлиг, ашиг сонирхолбн хууль зөрчигчийг цагдаад авч дарга болгон томилох ямар сонирхол байсан вэ? Цагдаад дарга болохх хурандаа цол авах асуудал үнэ ханштай болссон мөнгөөө өгвөл хууль зөрчсөн хэн байх нь хамаагүй болсон гэдэг үнэн үү? Та яагаал Авлигын хууль Ашиг сонирхолын хууль ноцтой зөрчин цагдаагаас халаглсан хүнийг цагдаад дарга болгон томилсон юм вэ? Цэргийнхүү гэдэг хүн Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг та нар шалгаж тогтоолоо гэж мэдэгсэн байх юм ?
Бор
2019-07-17 10:55
Сайн ажиллаж байгаа алба хаагч нарыг урамшуулах олон зааот байдагч дарга нэртэй энэ нөхдүүд өөрсдийн танил талдаа хэргэлдэг нууц биш болсон даргын жолооч байсан нөхөр сургуульд явдаг өөрсдөө одон медаль зүүдэг наад дарга нарын энгэрийг хар өнгө өнгөар ялгасан дүүрэн төрийн одон ажилла хийсэн ажила хийж амжилт гаргасан алба хаагчаа хар ойн тэидэгнүүд ажлыг алба хаагч хийж авах шагналыг дарга авах зүй тогтол тогтсон жишээтэй. ЦАХ хугацаа ажлын амжилтаар цол олгох зарлигтай гэтэл оогосон цолны дараагийн цол олгох хугацаа болоод байхөд цолыг олгохгүй хохироож дарж байнгаад цэргийн тэтгхвэр гаргаад мартдаг. ҮХ хүнийг эрхэлсэн ажио албан тушаалаар ялгаварлаж үл болно гэж заасан гэтэл ахлах биг дарна биш гээд цолын олгохгүй байдаг ахлах дарга боогох асуудлын дарга нэр зүүсэн эд эар хариуцаж байгаа болхоор танил талаал таж дарга ахлах болгож цол төрин шагнал өгнө. Цагдаад ажиллаж байхдах цол олгох хугацаа нь болж ажлын амжилт гаргаж байсан ахмад ажилтануудхд цолыг нь нөхөн олгох хэрэгтэй.Цол олгох журамд байхгү бол нэмэлт зааот оруулж шинчлэн найруулаах хэрэгтэй ахмад ажилтан бүрт олгох эсэхийн заалтыг тусгахдаа ажиллаж байхдаа олгомоэ цолны дараагийн уол олгох хугацаа болсон гхзар хэлтсийн ажил мэргэжил, хадөлмөрийэ хварна ажилтанаар 4 доошгүй улаа шалгарсан гэх мэт заалтыг шалгуур болгож болох хохирч үлдсэн ахмад ажилтануудын эрхийг сэргээ аав цагдаад насараа ажиллаад рошууч уолтой ахмад ажилтан дүүгийн хүү цагдаад 16 жил ажиллаад хошуучаас шууд хурандааа цол аваад албан тушаалын хурандаа цолыг хурааж авна гэхээр хжвь тэнцүүлэн тэтгэвэрт гараид одоо ахмхд ажтлтан хурандаа гэж дуудуулах жишэтэй 25-39 жил ажилласан ахмад ажилтан ахын энгэрт нэг ширхэг төрийн одон байхгүй мөрөнд нь хошууч цол 20 жил цагдаад ажилласан дүүгийн хүүгийн энгэрт цэргийн гавьяаны одон болон улаан тугын одон иарөнд нь хурандаа гайхмаар уу алба хаагчаа хүнийн яаж ялгаварлдагын хууль, зарлигаа яаж зөрчдөгийн бодит жишээ нүдэн дээр ил байгааг хэзээ засах юм боо. Орчин цагт албан тушаалд томилогдох төр засгийн шагнал авах ь хийсэн ажлын амжилт биш мөнгө төлж авлиг өгсөн авсаны баримт гэдэгийг харулсан баримт гэдэг үнэн болтой . Амжили гаргаж сайн ажиллоасан гэх ахмад ажилтаны энгэрт төрийн одон бахгүй байгаан энэ ярилцлага өнсөн хүэ харж байгаа болуу брдох ухаан өарчлөх сэтгэл байгаа болуу . Брдох тун!! Өөрчлөх тун!!! Амжилт гаргаж 25-39 жил ажилласан ахмхдууд чинь хоног явах тусам цөөрч байгааг ухаарч сөхөөрөх тун!! Нэгч гэсэн ахмад ажилтанд төрийн однг олгуулж чалахгүй бол өөрмдийн чадах ажил өолох уол олгох журамаа шинчилж ажиллаж байхлдаа цол олгох хугацаа нь болж ажлын амжиот гаргасан ахмад ажилтануудад цолыг нөхөн олгох захот оруулж цолыг нь ч болтугөй олго .Цол олгох хугацаа нь ажиллаж байхдаа боож амжиот гаргасан ахмадуудад цол олгосноор та нараас юуч гарахгүй хийж баысан ажио үйлс амжилтаар нь үр хүүхэдтхань ижил бахархаж та бүхнийг арл түмэн илүү ихээр хүрээлэх байхаа. Баярллаа
mgl
2019-07-17 09:28
Мөн цагдаагийн дарга нар алба хаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалагч байх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчидтайгаа их сайн ажиллах ёстой. Хийж буй ажлыг нь дүгнэх, хянах, халамжлах гээд. Удирдлагын түвшинд өөрсдөө үлгэр жишээ байж, алба хаагчиддаа итгэл үнэмшил өгөх, цагдаагийн албанд дэвшил авчирдаг байвал зүгээр.
keyboard_arrow_up