COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Баяр наадмын үеэр хүүхдээ төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүлгээрэй

2019 оны 7 сарын 10

Жил бүрийн наадмаар Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн Түр хамгаалах байр ажилладаг. Тус байр нь баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.

Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгдөг.

Эцэг, эхчүүд та бүхэн баяр наадмын ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна. Мөн хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа Цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлнэ үү.

Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Хүй долоо худагт нийт бага насны 205 хүүхэд төөрснийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байдаг.

Энэ жилийн баяр наадмаар гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд туслах зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллана.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын 24 байршлын гадна орчныг камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг Цагдаагийн байгууллагаас зохион байгуулах аж.

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605792
0 эможи

keyboard_arrow_up