COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

2019 оны 6 сарын 27

Arslan.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно.

Малчид ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд  13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 15-17 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар, 7 дугаар сарын 1-нд  нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605283
1 эможи

keyboard_arrow_up