COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Сайнжаргал: Хар тамихтай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна

2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг "Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг" олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ өдрийг тохиолдуулан нийт хүн амын дундах ойлголт мэдээллийг сайжруулах, мансууруулах бодисын хэрэглээнээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, СЭМҮТ, ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг" олон улсын өдрийг энэ жил "Эрүүл мэндэд Эрх зүй- Эрх зүйд Эрүүл мэнд" гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна.

Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байна.

Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна.

Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.

Arslan.mn

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Сайнжаргал “Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам 30-35 хувиар нэмэгдэж байна. Тус гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуус эзэлж байгаа нь харамсалтай.

Энэ оны зургаадугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх газарт 109 хэрэгт 207 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад хэрэг 8.3 хувиар өссөн бол, холбогдогчдын тоо 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэсэн үйлдэл ихсэх хандлагатай болсон. Энэ оны зургаадугаар сарын байдлаар улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлсэн 16 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас шуудан илгээмж ашиглан 11 гэмт хэрэг үйлдсэн" гэлээ.

Мансууруулах бодистой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд эрх зүй ба эрүүл мэнд нь нэг зоосны 2 талтай адил гэдгийг энэ жилийн мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрөөр чухалчлан авч үзэж, кампанит ажлын гол сэдвээ болгосон байна.

Хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605265
0 эможи

keyboard_arrow_up