COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Баярхүү: Авлигын хэргээр АТҮТ-ийн 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн

2019 оны 6 сарын 25

Arslan.mn

АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг өнөөдөр хийж байна.  Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна. 

Arslan.mn

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн буюу гарч болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчөөс хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр тухайн байгууллагад авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц байдлыг хянан үздэг. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 17 байгууллагад авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгах талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 6 дугаар сард Авто тээврийн  үндэсний төв, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хүргүүлсэн мэдэгдлийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцлаа.

Зарим байгууллагын хувьд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хэдий ч нийтлэг байдлаар шалтгаан, нөхцөлийг бодитой арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэлбэрийн төдий байгаагаас шалтгаалж, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлийг давтан гаргах, авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Тухайлбал, 2017-2019 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгжээс Автотээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад холбогдох авлигын гэмт хэргийн шинжтэй 10 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 5 албан тушаалтан шүүхээр ял шийтгүүлсэн байна. Иймд авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг арилгахад байгууллагын удирдлагын хүсэл зориг, хүчин чармайлтыг нэмэгдүүлж, идэвхи санаачилгатай байх, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртсөн албан хаагчийн бүртгэл хөтлөлт, мэдээллийн сан бий болгох, ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх зөвлөмжийг АТҮТ-д хүргүүлсэн" гэв.

Мэдээллийн ил тод байдал хангалтгүй, олон шат дамжлага, хяналтгүй үйл ажиллагаа нь авлигын гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс эрүүл мэндийн салбар дахь эрх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүнд суртал, авлигын эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоож арилгах, цаашид эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллав. Уг ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцоо, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудын харилцаа, хандлага, ёс зүй болон авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийн талаар ярилцаж, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч судлан үзэв.

Иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хаалттай, ил тод биш, шат дамжлага ихтэй, цаг хугацаа их шаарддаг, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа албан тушаалтнууд мэдээ, мэдээлэл дутмаг өгдөг, үл ялих зүйлээр шалтаглаж олон дахин явуулж чирэгдэл учруулдаг зэрэг асуудал авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэж үзсэн. Түүнчлэн тус салбарт тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам нь хүнд суртал, чирэгдэл, авлигын эрсдэл үүсгэх эрсдэлтэй, үйл ажиллагааны шат дамжлага, хяналтын тогтолцоо муу зэрэг урьдчилсан нөхцөл тогтоогдсон. Зарим нэмэлт ажлууд гарсан учир үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэслэн дууссаны дараа дээр дурдсан шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвүүдэд мөн ажиллав. Ийнхүү ажиллахдаа дээр дурдсан эмнэлгээр үйлчлүүлж, эмнэлгийн үйлчилгээ авсан иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад гарч буй хүндрэл бэрхшээл, дараалал, эмч нарын харилцаа, хүнд суртал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, мэдээллийн хүртээмж, төлбөр, хураамж зэрэг асуудлаар ярилцаж, санал хүсэлтүүдийг багцлан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АТГ-ын Олон нийтийн төвд болсон судалгааны дүнг танилцуулах уулзалтын үеэр хийв. Үүний зорилго нь цаашид учирч буй хүндрэлийг засч залруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллахад оршино.

Нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг сургалт хийжээ

Нийтийн албан тушаалтнуудад зориулсан авлигын эсрэг бүтэн өдрийн хөтөлбөрт сургалтыг Олон нийтийн төвд 10 удаа зохион байгуулж 734 албан хаагчийг хамруулсан байна. Мөн АТГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” арга хэмжээг Орхон аймаг дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлага, албан хаагч 160 хүнийг хамруулан зохион байгуулжээ.

Хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулав

“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэв. Сахилгын шийтгэл ногдуулсан талаар нийтэд мэдээлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байгууллагуудад АТГ-аас төрийн байгууллагуудад журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар яаралтай арга хэмжээ авч ирүүлэхийг үүрэг болгосон.

Тухайн салбарын болон байгууллага, мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйн дүрмийг батлан, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой байдаг.

Төрийн байгууллагууд Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасны дагуу тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө АТГ-аас санал авах үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдөж байна. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” гэж заажээ. Зарим төрийн байгууллагуудын ёс зүйн дүрмийн төслийг хянан үзэхэд тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн шинж, онцлогийг тусгахгүйгээр хэт ерөнхий, хүлээлгэх хариуцлага болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тодорхой дурьдаагүй, хэрэгжүүлэхэд хийдэл үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байгааг анхааруулж, дахин боловсруулах тухай хариуг өгсөн байна.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605209
0 эможи

keyboard_arrow_up