COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Эрдэнэчулуун: Иргэд гүний ус хэмээн андуурч хөрсний нян вактертай усыг ихээр хэрэглэж байна

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

НМХГ-ын даргын зөвлөл хуралдаан өнөөдөр болж, Аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.  Дулааны II дугаар цахилгаан станц, МИАТ, Гааль, цагдан хорих анги, Эрчим хүчний хөгжлийн төв гэх мэт байгууллагуудыг шалгалтад хамруулжээ.

Тус шалгалтыг нийслэлийн хэмжээнд аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй 9 ААН, байгууллагад Төрийн хяналтын тухай, Цөмийн энергийн тухай, Зөрчлийн тухай, Агаарын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт шалгалтыг хоёр сарын хугацаанд хийжээ. 

Arslan.mn

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Энэ оны төлөвлөгөөт шалгалтыг Улаанбаатар хотын ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд НМХГ-аас 34 байцаагч  хийсэн. Нийт шалгалтын дүнгээс харахад үнэхээр шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Улаанбаатар хотод хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, иргэдийн хүнсний эрүүл байдлыг хангах нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын гол чиг үүрэг. Гэтэл манай үйлдвэрүүд наад зах нь өөрийн дотоод хяналт байхгүй дээрээс нь мэргэжлийн эрүүл ахуйчгүйгээр үйлдвэрлэл явуулж байна. Орчны эрүүл ахуйн арчдасын шинжилгээ авахаар бараг 97 хувь нь нянгийн бохирдолтой гарч байна.

Наад зах нь гүний худгийн стандарт нь зөрчилтэй. Уг нь гүний худгийн стандарт 60-130 метр гүн байдаг. Гэтэл гүний худаг гаргасан нэртэй зарим хүмүүс 27-30 метр газар ухаж, Улаанбаатар хотын хөрсний бохирдолтой усыг ашиглаад байдаг. Энэ чинь нянгийн бохирдлын эх суурь гэдгийг ойлго. ААНБ-ууд өвчтэй хүнийг хүнсний үйлдвэрлэлийн процест оролцуулж болохгүй. Ямар нэгэн байдаар асуудал гарвал өөрөө болон ах дүү хэдэн үеээрээ хариуцлагаа үүрнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Мэргэжлийн ажилтан ажиллуулж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулахыг анхааруулж байна. Үүнд тавьж байгаа хяналт маш сул байна. Хувийн болон улсын байгууллагын ялгаа гэж байх ёсгүй. Яагаад төрийн байгууллага хариуцлага үүрэхгүй байна вэ. Удирдлагуудад хариуцлага үүрэх ёстой. Албан ёсоор арга хэмжээ авна. Хэрэв хариуцлагаас мултрах гэж байгаа бол шүүх хяналтын байгууллага руу шилжүүл. Эндээс харахад шалгалтаар маш их эрсдэлтэй нь илэрсэн газрууддаа ямар ч хариуцлага ногдуулаагүй байна. Өнөөдрийн шийдвэр дээр албан тушаалтных нь нэрийг нь бичээд хариуцлага тооц. Тэгш бус байдал бий болгож болохгүй. Шударга л байх ёстой" гэв.

"МИАТ, Гааль зэрэг  газруудад цацраг үүсгүүрийн 78 зөрчил ИЛЭРЧЭЭ"

Arslan.mn

Шалгалтаар их эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, бага эрсдэлтэй 6 байгууллага үнэлэгдэж, нийт 78 зөрчил илрүүлжээ. 

Тодруулбал,

  1. "Дулааны II дугаар цахилгаан станц", Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги нь
  • Цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй
  • Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
  • Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалатын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй
  • Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан мэдээг ирүүлээгүй
  • Цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт, давтан сургатад хамруулаагүй
  • Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй зэрэг зөрчлүүдийг тогтоосон байна.

2. МИАТ XK-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газар нь 

  • Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
  • Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж тавьж ажилладаггүй байна. 

Дээрх зөрчил дутагдлуудыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 4 албан даалгавар хүргүүлж, хугацаатай  үүрэг даалгавар өгсөн аж.

Зөрчил гаргасан Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, МИАТ ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газруудын дээд шатны байгууллагуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу албан бичиг хүргүүлж,  арга хэмжээ тооцуулжээ.

Arslan.mn

Мөн шалгалтын дүнд тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 3 байгууллагын /Дулааны хоёрдугаар цахилгаан станц, УБ хот дахь Гаалийн газар, Эрчим хүчний хөгжлийн төвийн/ үйл ажиллагааг түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулжээ. 

Дэлгэрэнгүйг дээрх видеоноос хүлээн авна уу. 

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
604724
3 эможи

keyboard_arrow_up