COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: ХАР ТАМХИ нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь МОНГОЛ ИРГЭД

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

Гаалийн байгууллага 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ.

Гэмт хэргийг таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хяналтад хүргүүлэх ажиллагааг Цагдаа, Тагнуулын байгууллагатай хийгдсэн хамтын ажиллагааны санамж бичиг, 2018 онд хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Үүнд нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Харин 2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 8 удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээр нийт 4 иргэн холбогдсоноос 1 нь гадаад улсын иргэн байсан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэлтийн байдлыг 2010-2018 онд харуулвал: 

Arslan.mn

2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харъяат, 2 хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харъяат нар байна.

Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.    

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлын судалгаа /2018-2019 онд/:

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604630
1 эможи

Төр засагт зориулав
2019-06-11 18:26
Монгол улсын залуучууд бүгд ажилтай бол юу гэж иймэрхүү юманд холбогдохвээ дээ
keyboard_arrow_up