COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Цэцэнсанаа: ЭМИЙГ эмчийн зааврын дагуу яг таарсан ТУН ХЭМЖЭЭ, хугацаагаар хэрэглэх ёстой

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

Мал эмнэлгийн ерөнхий газраас санаачлан дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран мал амьтанд нянгийн эсрэг хэрэглэдэг эм бэлдмэлийн хэмжээ, чанарыг анхаарах асуудлаар "Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар зохион байгууллаа.

Тус семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд семинарт ХХААХҮЯам, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлгийн төв лабортори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байгаа аж.

Arslan.mn

Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан  "Монгол Улсад мал эмнэлгийн болон хүн эмнэлгийн салбарт хэрэглэж байгаа антибиотик буюу нянгийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээг зохицуулахад анхаарах хэрэгтэй. Манай улсын нийт хэрэглэж буй эм бэлдмэлийн 70 хувь нь импортоор орж ирдэг. Үүнээс 30 гаруй хувь нь антибиотик байна.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэрэглээ, тэсвэрт чанартай тэмцэх, зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр төлөвөгөө гаргасан ч хэрэгжилт нь тааруу байна. Тиймээс энэ удаагийн семинараар Монгол Улсад энэ чиглэлээр хамтран ажилладаг талуудаа урьж, семинарыг зохион байгууллаа. Антибиотикийг хэрэглэх нь буруу биш ч түүнд тавих хяналт шалгалт нь сайн байх хэрэгтэй. Замбараагүй, хэт их антибиотикийн хэрэглээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж байна."гэв.

Arslan.mn

ЭМЯ-ны эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа "Антибиотик гэлтгүй эмийн зохистой хэрэглээ гэдэг хамгийн чухал зүйл. Иргэд өөрсдөө дураараа ямар нэгэн төрлийн эмийг хэрэглэсэн тохиолдолд нянгийн тэсвэржилт биед үүсчдэг. Ингэснээр ямарч сайн эм бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглээд ч нэмэргүй болно гэсэн үг. 

Дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар тухайн эм хүний биед хор хөнөөл учруулдаг. Тэр хор хөнөөл нь тухайн үед шууд илэрдэг эсвэл дараа нь нянгийн тэсвэржилт үүсэх байдлаар хор уршиг нь бий болдог. Тиймээс эмийг эмчийн зааврын дагуу яг таарсан тун хэмжээ, хугацаагаар хэрэглэх ёстой" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604628
0 эможи

keyboard_arrow_up