COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, “Хангай” хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт олон нийтэд хандлаа.

Осол өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байгаа юм байна. 

Иргэн Г.Хүрэлсүх нурууны нугалам яс бяцарсан, нугасны хальс гурван сантиметр задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүний биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байгаа аж.  Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлсөн бол үлдсэн 25 хувь болох багахан зардлыг компанийн зүгээс төлжээ.

“Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна” хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийнхан барилгаас нь ажилчин нь унаж хүнд бэртсэн осол дээр өнөөг болтол хэрэг бүртгэлт хийлгээгүй бөгөөд хохирогчийг элэгний хоргүй хавдартай гэх мэтээр мэдээлж зүй бус хандлага гаргасан гэдгийг хэлж байлаа.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
604617
1 эможи

keyboard_arrow_up