COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Хилээр амьд мал экспортлохыг нэн яаралтай зогсоохыг хүсэж байна

2019 оны 6 сарын 11

Arslan.mn

МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Махны салбарт 10 гаруй мянган ажилчин ажиллаж байна. Өнгөрсөн жилд 78 мянган тонн мах буюу 3 сая толгой мал боловсруулж экспортолсон. Гэтэл малыг амьдаар нь экспортолсноор махны үйлдвэрүүд бүгд хаагдах санхүүгийн чадваргүй болох нөхцөл байдал үүснэ. Бид гурван сая толгой малыг боловсруулж, 78 мянган тонн мах экспортолж байхад махны үнийн асуудал ийм түвшинд хүрч байхад 5 сая толгой мал амьдаар нь экспортолчихвол бид өнөөдөр хэдэн төгрөгийн мах худалдан авах вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Махны холбоо цаашид амьд малыг экспортлохгүй байхаар хатуу зогсоно. 2018 онд гурван сая толгой малыг боловсруулж 70,000 тонн мах экспортолсон. Харин энэ жилийн хувд 100 мянган тонн малын мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Махны салбараа дагаад бусад салбар нь хөгждөг ба энэ салбарт нийт 10 мянган гаруй хүн ажилладаг. Гэтэл өнөөдөр Засгийн газраас таван сая толгой малыг экспортлох зөвшөөрлийг нэг компанид давуу эрхтэй олгож байгаа нь гайхширал төрүүлж байна. Ард нь үлдэж байгаа мах боловсруулах компаниуд бүгд хаагдах болчихоод байна.” гэв.

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Манай Улс 70-80 сая малтай болсон гэж байгаа ч 2018 онд арьс ширний салбарын шаардлагыг хангасан 5.6 сая ширхэг л арьс нийлүүлэгдсэн. Мал өсөөд байгаа боловч 10 сая арьс шир шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр жилд 5-6 сая арьс шир буюу амьд мал хил давчихаар түүхий эдийн хомсдолд орно" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604616
2 эможи

Зочин
2019-06-23 11:01
Үeр усны аюулаас болж суурь сууриар нь малаа урсгаж алдаж бна Өвлийн зуднаар бас их хэмжээгээр цутарч үрэгдэж бна Бэлчээрийн даац хэтрээд оготно барьж идэж бна Энэ болгоныг байгалийн гамшиг гэж өчнөөнөөр үхэж бгаа малаа тоохгүй яриад өнгөрдөг мөртлөө махлахад мах болохгүй жижиг голдуу малаа яагаад өндөр үнээр өгч болохгүй гэж... Малчидыг өндөр үнэ сонсоод хамгийн шилдэг малаа туугаад хотоо харлуулаад үлдэх хүмүүс гэж бодоогүй л баймаар юм Жижиг 8-9кг мах гулууз нь 28.000-35.000 хооронд ченжүүд авдаг 1 хонины арьс чүүтэй 1500 төг хүрч бна ямааны арьс 500 төг байхад амьдаар нь гайгүй сайн үнэтэй өгвөл 1.т малчидад 2.т эдийн засгийн эргэлтэнд их хувь нэмэртэй гэж бодож бна Хэт туйлширч хөдөөний иргэдийн амьжиргааг дэмжихийн оронд элдэв сенсааци дэгдээж хөөрөгдөхөө больмоор бнаа Энэ хүмүүс өөрсдөө хөдөө гарч мал маллаад үзээч ээ
Зочин
2019-06-11 21:41
Mal holoor n gargah buruu eniig oilgohgiu tusherdiig gaigaj bn
Зочин
2019-06-11 20:21
Зүгээр л улс төр хийж байгаам бишүү. Салбарын сайд нь огт тийм юм яригдаагүй л гэж хэллээ
Зочин
2019-06-11 19:45
Чүү гэх ямаагүй чаа гэх малгүй мөртлөө хуцацгааж бай малаа зарах малчдын асуудал
Зочид
2019-06-11 19:15
Ашгүй ашгүйтүмпэнгээр мах идэх.цагийг наашлуулж байгаа ум байна.л даа ккк
ард
2019-06-11 14:17
Улаан новшийг зайлуул
mgl emegtei
2019-06-11 12:20
Цаг үеэ олсон, нарийн мэдээлэл өгсөн хэвлэлийн хурал боллоо. Цаг нь даанч бага юм. Мэргэшсэн холбоодуудын мэдээлэл Засгийн газар болон шийдвэр гаргах түвшнийхэнд маш хэрэгтэй тоо баримтыг өгүүлж байна. Энэ холбоодын санал бодлыг сонсож шийдвэрээ гаргаж байвал улм орны хөгжилд маш их нэмэртэй.
keyboard_arrow_up