COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочид хариуцлага тооцжээ

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авсан байна. Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч мөргөж гэмтээсэн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд 2019.06.01-ний өдрийн 18:12 минутын орчим Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.

Мөн СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд 2019.06.02-ны өдрийн 19:30 минутын орчим Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж тус тус гэмтээсэн байна. 

Иймд иргэд, жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг, эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604273
0 эможи

T
2019-06-03 13:46
Arga hemjee chini hungduud bna mash hatuu arga hemjee av l da erh hasah torgoh chini arga hemjee bishee
keyboard_arrow_up