COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзлээ

2019 оны 5 сарын 27

Arslan.mn"Нөхөн сонгууль товлосон тогтоол Үндсэн хууль зөрчсөн"

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн иргэн Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. 

Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2019.05.27/ болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго уншиж танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзжээ. Харин УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604018
1 эможи

keyboard_arrow_up